
Монгол Улсын Засгийн газартай боловсрол, эрүүл мэнд, ажлын байр нэмэгдүүлэх, орон сууцны санхүүжилт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх таван чиглэлээр зөвлөх үйлчилгээ өгөн ажиллаж л Тони Блэйр сангийн Засгийн газрын зөвлөх Ламброс Каравис ЭМ-ийн сайд Н.Удвалтай уулзлаа. Тони Блейр сангийн хүрээнд хийгдэж буй үйл ажиллагааг эрүүл мэндийн сайд дэмжин, сайшааж, иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн, зөв гарц олоход цаашид хамтран ажиллах тухай хэлэлцэв.
Харин ноён Ламброс “Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд зохион байгуулалт хийж, хоёр болон гуравдахь шатлалын эмнэлгийн ачаалал, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, эрүүл мэндийн тогтолцооны засаглалыг сайжруулах, сувилагчийн орон тоо, хангамжийг сайжруулах” гэсэн гурван чиглэлд анхаарах саналтайгаа хэлсэн юм.
Түүнчлэн хоёр тал өнгөрсөн онд хамтран ажилласан ажлын явц, боловсруулж буй саналын талаар харилцан ярилцлаа.
“Тони Блэйр” сан эрүүл мэндийн засаглалыг сайжруулна | ||
Үзсэн: 1148 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.