Шууд Chart

“МОНОС ФАРМ” компани шилдэг харилцагчдаа тодрууллаа

2014-01-15 16:37:53

Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Монос Фарм компани “ОНЫ ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТОДРУУЛАХ” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Монос Фарм компанийн зүгээс Монголд үйлдвэрлэсэн эм, эрүүл мэндийг бүтээгдэхүүнийг олон нийтэд амжилттай таниулсан, үнэнч тууштай хэрэглэгчидээ шалгаруулахын зэрэгцээ 2014 онд шинэчлэн гаргаж буй гүйлсэн булчирхайн үрэвслийн эсрэг “ТОНЗИЛМОН СПРЭЙ”, орчин үеийн эмчилгээний нийлмэл найрлага бүхий өвчин намдаах “МОНАЛЬГИН” гэсэн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 260 эмийн сангийн төлөөлөгчид оролцжээ.

Монос эмийн үйлдвэрийн шилдгүүдээр Хонхондой, Энхэс тэргүүтэй эмийн сангууд тодорч 12 харилцагч газрын диваажин Хайнаньд аялах, 12 харилцагч үзэсгэлэнт Байгаль нуурт аялах аялалын эрхийн бичгээр, нийтдээ 35 эмийн сан 18 сая  төгрөгөнд бараа бүтээгдэхүүн авах эрхээр тус тус шагнагдлаа.

Түүнчлэн оны шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагааны бас нэгэн сюрприз бол “NISSAN NOTE” маркийн суудлын автомашины шагналтай азтанг шалгаруулах үйл ажиллагаа байсан бөгөөд энэхүү супер шагналын эзнээр Хангид эмийн сан шалгарсан байна.

Эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрхэм үүргээ биелүүлэн, буянт үйлсийг бүтээгч эрүүл мэндийн салбарынхан ийнхүү нэгэн үдшийг халуун дулаан уур амьсгал, дуу хуур баяр хөөртэйгээр өнгөрүүлжээ.

 IMG_0191 IMG_0195

IMG_0200 IMG_0209 IMG_0229 IMG_0230 IMG_0252 IMG_0259 IMG_0282 IMG_0289 IMG_0313IMG_0307

IMG_0336


“МОНОС ФАРМ” компани шилдэг харилцагчдаа тодрууллаа   
Үзсэн: 2099 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй