Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдрүүдийн нэг ажээ.
Өлсөж ядарсан хүү аргаа баран айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү өгчээ.
Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хүн хийсэн сайн үйлийнхээ төлөө төлбөр авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэлээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд гэрийн зүг явлаа. Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урсан өнгөрчээ.
Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлгийн эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж.
Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага насанд нь өнгөрсөн танил тосгон, мартаагүй нэр байжээ. Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчиндөө шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ. Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийн бүсгүйн амь нас аврагджээ.
Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээний зардал 10 000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалтал "Та бүү санаа зов. Та эмчилгээний төлбөрөө олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн” доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.
| Нэг аяга сүү /сургамжит өгүүллэг/ | ||
| Үзсэн: 1493 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.