2026 оны дөрөвдүгээр сарын 3-ны өглөөний байдлаар нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотойгоор хуурайшилтын түвшин нэмэгдэж байна. Одоогийн байдлаар:
- Нэн их хуурайшилттай: Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар хуурайшилт нэн их байна.
- Их хуурайшилттай: Баян-Өлгий, Дорноговийн хойд, Хөвсгөл, Баянхонгор, Сэлэнгийн өмнө, Завхан, Говь-Алтай, Дорнодын баруун, Архангайн зүүн хэсэг, Ховд, Төв, Хэнтийн нутгийн зарим газар, Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын ихэнх нутгаар хуурайшилт их байна.
- Дунд зэргийн хуурайшилттай: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим газраар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгийн нутгийн хойд хэсгээр хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

| Ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна | ||
| Үзсэн: 163 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.