Шууд Chart

"Алдарт эх”-ийн одонтой аавууд

2014-01-20 09:13:19

Хүнээс хүн төрүүлнэ гэдэг аугаа их үйл хэрэг. Тиймээс ч бид олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийгээ хайрлаж, хүндлэх, дэмжих үүднээс алдарт эхийн одонгоор энгэрийг нь цоолж, цөөхөн төгрөгөөр мялаадаг юм. Хуучин алдарт эхийн 2-р одонг 5 хүүхэд төрүүлсэн эхчүүдэд, 1-р одонг 7 хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд олгодог байсныг өөрчилж, 2-р одонг 4 хүүхэд, 1-р одонг 6 хүүхэд төрүүлсэн эхчүүдэд олгодог болоод нэлээдгүй хугацааг ардаа хийж байна. Төрүүлсэн хүүхдээрээ хүн хийж авна гэдэг төрүүлэхтэй дүйцэхүйц “хүнд” хөдөлмөр гэх олны үг байдаг. Нэг ёсондоо аавууд төрсөн үрээ хүний дайтай өсгөх гэж ээжүүдээс дутуугүй зовж, зүтгэж, хөдөлмөрлөдөг бодит үнэн. Тиймээс ч ээж аавууд ялгалгүй гавьяа шагналыг хүртэх эрхтэй гэх “бор шувуу” хааяахан гарч л байдаг. Хэрэв үнэхээр олон хүүхэдтэй аавуудад “алдарт аав”-ын одон өгдөг бол хэн хэн энгэрээ цоолж болохыг тандаж үзэв.

Алдарт эхийн одон зүүсэн ээж бүрийн ард алдарт аавын одон зүүх аавууд байж таарна. Харин олны танил эрхмүүдээс хамгийн түрүүнд “алдарт аав”-ийн 1, 2-р одонгоор нэгэн зэрэг энгэрээ цоолох хүн бол ҮХАА-н сайд, “Женко” Х.Баттулга шинэ хуучин, гадаад, монгол хоёр эхнэрийн 9 хүүхэдтэй аав онцгойрч болох юм байна. Мэдээж олон сайхан хүүхдүүдийнх нь тоогоор” Таван толгой”-н хувьцаа үржигдэж таарна. Удаах байранд МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн 5 хүүхдийнхээ тоогоор “Алдарт аав”-ын одон зүүж таарах бол өргөж, өсгөж, өөриймсөж яваа хүүхдүүдийг нь нэмбэл “Алдарт аав”-ын “Гранпри” одонтой болж таарах юм.

Цаашлаад мөн л хуучин шинэ эхнэрүүдийн хүүхдүүд нь нийлээд 2-р одон бөөндөх тооны хүүхдүүдтэй аавуудаар БХ-ын сайд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, “Буян”-ын Б.Жаргалсайхан нар удаалах нь. Түүнчлэн Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг хуучин шинэ амьдарлынхаа нийт хүүхдүүдийн тоогоор 2-р одон авч таарах нь. Гэх мэт цуваа УИХ-ын гишүүн Сү.Батболд 7-22 насны 5 хүүхдийн аав, өнөр өтгөн өрхийн тэргүүн гэдгээрээ, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хуучин шинэ хоёр эхнэрийн таван хүүхэдтэйгээрээ, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Гантөмөр,  УИХ-ын гишүүн асан С.Баяр таван өөр ээжийн 6 хүүхэдтэй гэдгээрээ, НХХ-ийн сайд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэдий том болсон ч таван сайхан хүүхдийн аав гэдгээрээ тус тус одон өгөөд хүндэтгэл үзүүлчихмээр үлгэр жишээ аавуудын цувааг өргөжүүлж өгөх нь.

Мэдээж олны танил улстөрчдөөс гадна урлаг, соёл, спорт, бизнесийнхэн гээд хөврөөд байж болохоор юм. Тиймээс ч Монгол улсын хүний нөөцөд боломжоороо анхаарал хандуулж, одон зүүхээр гавьяатай аавууддаа амжилт хүсч, одон биш юм гэхэд сайхан хүндлэл хүлээлгэхэд юуны буруу байх билээ.
Монголын үрс маш олон болтугай.
 


"Алдарт эх”-ийн одонтой аавууд  
Үзсэн: 8706 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
78.250.226.xxx [78.250.226.xxx] 2014-01-22 04:45
Yadahnaa manlai aav, tod manlai aav, aldart aav gedeg tsol olgovol boloh l jum . Kkkkk
202.21.119.xxx [202.21.119.xxx] 2014-01-21 18:26
103.26.194.xxx Лайк шүү
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2014-01-21 09:06
Хуучин соц нийгмийн үед бол гэр бүлийн амьдрал тогтворгүй гээд бангадуулах гарууд байна даа шалиг амьтад
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-01-20 21:15
Хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмын үүднээс 2 нөхөртэй байх хууль батлая.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-20 18:53
МЯНГАНБАЯР ЮУН ОДОН ГЕННЕСИЙН НОМОНД ОРОХ БАЙХ
182.160.37.xxx [182.160.37.xxx] 2014-01-20 17:48
өнөөдөр эхнэрээ сольсон хүн маргааш эх орноо солино
202.21.124.xxx [202.21.124.xxx] 2014-01-20 16:39
Тэр 2 эхнэрийн асуудал явж явж бараг зөв тунхаг болно доо харж байгаарай хамгийн арчаагүй унхаагүй гээд л ад үзэгдээд л байдаг гарууд чинь 1-2 хүнтэй сууаад салцан дахиад аваад суучихсан хүүхэдтэй болцон гээд давхиж явдаг шүү дээ тийм учраас 3 дахь энхэр хүүхэд гэж байхгүй хууль гаргаад 2-ыг зөвшөөрөөд хууль батлавал яасан юм бэ. Харин 3 дах эхнэр авах хүн тодорхой хөрөнгө чинээтэй хэдэн сая доллараас дээш хөрөнгөтөй бол болно гэсэн заалттай гэх мэт за ирээдүйн төлөө хууль батлах эрхтүүднд зориулсан санал ийм байна даа
122.201.25.xxx [122.201.25.xxx] 2014-01-20 16:20
Мянганбаяр К-заан Батбаяр Баттулга зэрэг алдарт аавууд
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2014-01-20 16:18
Iim medeeleel ch gekhuu yman deer mongoliin urs masholon boloh boltugai gej bolohgui baihaa mongoloor duuren unchi haygdsan huuhduudeer duurgeh geed bgaa ymuu haashaa ym
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2014-01-20 16:15
aav hu iim baidaggui ym aav hun huuhduudee huld orohiig held orohiig tenter tuntar alhaj yvahiig huuhduudee hun shig hun bolgodog humuusiig l aav gedeg . ed nar aav bish harin buur aav baih erhiig ni haswal taarna ter olon huuhduudiig unchruulj haychihaad yaaj bi aav hun etseg hu gej helj chaddag bainaa gutaj baina
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2014-01-20 15:31
Монгол улсыг хэдэн зуун дамжуулан авч явах, үлдэх зүйл бол бидний шүтээд байгаа алт, мөнгө, эд баялаг, буруу зөрүү хөгжил биш Монгол хүн, ген юм. Үүнийг хадгалж үлдэх өсгөж хөгжүүлэхэд төрийн бодлого чухал. Бидний өвөг дээдэс Чингэс болон тэдний үе удмын хаадууд олон эхнэр, олон хүүхэдтэй л байсан.Алтан ургийн тэд дэх хүн гээд л гайхуулдаг биз дээ. Зоригтойгоор хуулиа өөрчлөх хэрэгтэй. Энэ нэр дурдагдсан улсуудыг бид буруутгах хэрэггүй, харин гавъяаг нь үнэлэх хэрэгтэй. Ээжүүдтэй адил аавуудыг урамшуулдаг болъё... Төрийн бодлого алсыг харах ёстой...
202.21.124.xxx [202.21.124.xxx] 2014-01-20 15:29
Өнчирөл хагацал үзүүлэхгүй хамгмйн сайн зүйл бол 2 эхнэрийн хууль маш зөв дэмжиж байна
202.21.124.xxx [202.21.124.xxx] 2014-01-20 15:27
2 эхнэртэй хууль батлая даа эрхэм гишүүдээ эрчүүд нь гадгашаа явж эх орон нь эзгүйрч байгаа өнөө үед монгол цусаа цэвэр байлгах үүднээс...... хятад солонгос нтр-ын хүүхэд гаргаж монголоо эрлийзжүүлж байхаар монгол эрчүүддээ боломж олгоё доо. Тэртээ тэргүй монголын гэр бүлийн судалгаагаар албан бус тоогоор бараг 20 хүртлэх% нь ийм амьдрлаар явж байгаа гэсэн судалгаа гаргасан байсан.
202.21.124.xxx [202.21.124.xxx] 2014-01-20 15:27
2 эхнэртэй хууль батлая даа эрхэм гишүүдээ эрчүүд нь гадгашаа явж эх орон нь эзгүйрч байгаа өнөө үед монгол цусаа цэвэр байлгах үүднээс...... хятад солонгос нтр-ын хүүхэд гаргаж монголоо эрлийзжүүлж байхаар монгол эрчүүддээ боломж олгоё доо. Тэртээ тэргүй монголын гэр бүлийн судалгаагаар албан бус тоогоор бараг 20 хүртлэх% нь ийм амьдрлаар явж байгаа гэсэн судалгаа гаргасан байсан.
202.21.105.xxx [202.21.105.xxx] 2014-01-20 14:52
Би алдарт эхийн одон авсан 1 аавыг мэдэх юм байна. Энэ хүн хэн гэхээр Орхон аймгийн бүтэн өнчин хүүхдийн "Энэрэл" төвийн захирал талийгаач н.Хүрэлбаатар гэдэг хүн. Олон хүүхдийн аавынх нь оронд аав, ээжийнх нь оронд ээж болсон энэ эрхэм хүнийг үеийн үед хүүхдүүд нь болсон олон хүмүүс санан дурсаж явдаг байхаа.
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2014-01-20 14:17
conin yum bichij baix yum.chamaar yr xyyxdee tejeelgej baigaa bish de
202.70.47.xxx [202.70.47.xxx] 2014-01-20 13:41
shal hereggui medeelel gargah um
202.179.7.xxx [202.179.7.xxx] 2014-01-20 12:44
Алдарт аав болсон хүнд мөнгө өгнө тэхдээ энд тэнд өөр эмэгтэйд байсан ч хамаагүй гэвэл мөнч олон алдарт аавууд бий болох байх даа.
202.21.105.xxx [202.21.105.xxx] 2014-01-20 12:36
заваан банзал, янхан эрчүүд байна даа
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-01-20 12:10
Ёстой нээр "ухна" - ууд юм даа....
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-01-20 12:10
xayad onchruuleed yavsan aavuudiig yamar sain aav gexiin, bugdeeree l xayad yavsan xumuus bna dag, yamar teej toruulsin bish xuuxed xediig ch xiij chadax sh dee. 1 xuuxeddee ch buren ooriigoo zoriulj eejiig n nasaaraa xairlasan aav l aldart aav gene dee...

Бидэнтэй нэгдээрэй