
Улсын нэгдүгээр төв эмнэлэг Швейцарын мэс засалчдын багтай хамтарсан “Мэс заслын өрөөний менежмэнтийг сайжруулах” төслийн хүрээнд сургалт, семинар зохион байгууллаа.
Сургалтын нээлтэд УНТЭ-ийн захирал Б. Бямбадорж, “Бүтээмжийг нэмэгдүүлэх, тоноглогдсон өртөг шингэсэн хагалгааны өрөөний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, мэс заслын үеийн нэгжийн өртгийг бууруулах, өвчтөнд үзүүлэх төлбөрийг бууруулах, эмнэлгийн зардлыг бууруулах, тоног төхөөрөмжийн үр ашиглалтыг нэмэгдүүлэх, хагалгаатай холбоотой бүхий л үйл ажиллагаанууд нэг стандартад орох” зорилго тавин ажиллана гэдгээ онцолсон юм.
Швейцарын мэс засалчдын багийн гишүүн ноён JuergBaertschi “Дэлхийн эрүүл мэндийн төсөв зардал, ерөнхий асуудлууд”, “Хагалгааны өрөөний хяналт”, “Хагалгааны өрөөний зохион байгуулалт” сэдвээр лекц уншлаа.
Тус сургалтад УНТЭ-ийн удирдлагын баг, мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч, резидент эмч, хагалгаа, мэдээгүйжүүлгийн сувилагч нар оролцов.
“Мэс заслын өрөөний менежментийг сайжруулах” сургалт боллоо | ||
Үзсэн: 1265 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.