Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Буэнос-Айрес–2018” залуучуудын олимпийн наадамд оролцсон баг, тамирчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн Монголын үндэсний олимпийн хорооны түнш байгууллагын бэлгийг гардуулав.
Залуучуудын III олимпийн наадам өнгөрсөн сарын 6-18-нд Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотноо зохиогдож, дэлхийн 206 улсын 4000 тамирчин спортын 32 төрлөөр 241 багц медалийн төлөө өрсөлдсөн.
Үүнээс Монголын багийн 11 тамирчин чөлөөт бөх, буудлага, хүндийн өргөлт, жүдо, таэквондогийн төрөлд өрсөлдөж, 3х3 сагсан бөмбөгийн төрөлд хоёр мөнгө, нэг хүрэл, олон улсын холимог багийн төрлөөр нэг алтан медаль хүртсэн билээ.
“Буэнос-Айрес–2018”-аас медаль хүртсэн тамирчид:
Жүдо
Л.Сосорбарам /эмэгтэйчүүдийн-52кг/ - мөнгөн медаль
Г.Тэмүүжин /эрэгтэйчүүдийн-55кг/ - мөнгөн медаль
Чөлөөт бөх
Т.Оюун-Эрдэнэ /эмэгтэйчүүдийн-65кг/ - хүрэл медаль
Буудлага
Э.Энхмаа /10м хийн урт буу- олон улсын холимог баг/ - алтан медаль

| Залуучуудын олимпийн наадамд оролцсон багт хүндэтгэл үзүүлэв | ||
| Үзсэн: 365 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.