
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 21.Тугчин одтой, таван шар мэнгэтэй харагчин могой өдөр. Буд гараг. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Хурьцахуй. Наран 08.27-д мандаж, 17.25-д жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Эерэг өдөр. Эмэгтэйчүүдийг анхаарлын тэмдэг хүлээж байна. Энэ нь нийгэмд эзлэх байр суурь нь ирээдүйтэй болох юм уу олон танилтай болно гэсэн үг. Ирээдүйгээ төлөвлөхөд сайн цаг. Эрэгтэйчүүд ямар ч ойлгомжгүй гэнэтийн мэдрэхүйд татагдаж болзошгүй.
Үхрийн орд (4/20-5/20): Тааламжтай өдөр. Айлд зочлох, зочин хүлээж авах, хамтран төлөвлөх, гэр орны ажилд таатай. Эмэгтэйчүүд гоо сайхан, авъяас чадвараа үзүүлэх боломжтой. Аянд явах, уулзалт хийх, мэдээлэл солилцох, бэлэг авахад таатай.
Ихрийн орд (5/21-6/21): Худалдан авах, худалдааны гэрээ байгуулах, эд хөрөнгө хуримтлуулахад сайн өдөр. Төлөвлөгдөөгүй гарлага, гэрийн ажил гарч ирж болзошгүй. Аж ахуйн ажлаа үр ашигтай шийдвэрлэхийг хичээ. Ойр дотны хүмүүсийн чинь туршлага зөвлөгөө таны салшгүй тусламж байх болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Тайван байх өдөр. Энэ ордныхон мөнгө олохдоо дадлагажиж туршлага суусан хүмүүс. Тиймээс таныг амрах үеэр найз нөхдүүд чинь мөнгө олох талаар хэрхэн сурсан эсэхийг нь судална. Амар тайван байдал оршин тогтнож тааламжтай байдлыг бий болгоно. Та бүх зүйлийг сурахад урьдаасаа хялбар байх бөгөөд хэл сурч эхлэх гэж байгаа бол хялбархан байх болно.
Арслангийн орд (7/23-8/22): Тун тааламжтай өдөр. Хосуудын харилцаа сайн байна. Та хоёр бие биенээ сайн ойлгоно. Үл ойлголцохоос болгоомжил. Гэрээ хэлэлцээр байгуулах хэлхээ холбоо тогтооход тааламжтай. Дутуу орхисон ажилаа өнөөдөртөө багтаан дуусгахыг хичээ.
Охины орд (8/23-9/22): Хүнд өдөр. Та ямар нэгэн томоохон зүйлс худалдаж авах гэж байгаа бол хуучин хэрэглэж байсан бүх зүйлийнхээ үнийг нь нэг дор төлж чадахаар зүйл хайж үзэх хэрэгтэй Ингэснээр та cap бүр төлөх мөнгө болон хүүнээс өөрийгөө чөлөөлөх болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Завгүй өдөр. Ойрын үед байдал өөрчлөгдөж, таны санаснаас өөрөөр эргэж болох тул идэвх гаргаж, сорилт туршилтанд бэлэн бай. Харамсалтай нь үйл явцад та нөлөө үзүүлж чадахгүй л болов уу. Орой айлд зочилж оч. Сонирхолтой, хойшид дурсагдах уулзалт болно. Зөн совингоо дага.
Хилэнцийн орд (10/23-11/21): Хурцадмал өдөр. Хайртай хүмүүстэйгээ сайнаар хандахад юу саад болж байгаагаа сайтар тунгаан ол. Ингэж чадвал илүү үр дүн мэдрэгдэж, өмнөх хурцадмал байдал давтагдаж сэтгэлийг чинь зовоохгүй байх магадлалтай. Урт хугацааны аялалд яв. Яг одоо үүргийнхээ цар хүрээг тодорхойл.
Нумын орд (11/22-12/21): Асуудлын мөн чанарыг олох өдөр. Өнөөдөр урам зоригтой байхын тулд хүмүүстэй ярилцаж, чөлөөтэй бодож сэтгэхийг зөвлөж байна. Хүмүүст өөрийн юу бодож явдгаа шууд хэлж гомдоохын оронд болж өгвөл хүлээцтэй тайван хандахыг хичээ. Хайртын тань мөнгөний асуудал таны сэтгэлийг зовоох болно. Ялангуяа яг одоо бэлэн мөнгөгүй цалингаа хүлээж байгаа бол энэ асуудал таныг нэлээд дарамтанд оруулна.
Матрын орд (12/22-1/19): Бүтээл туурвилд өөрийгөө зориулах өдөр. Онцгой хүч гаргалгүйгээр ашигтай ажлаа дуусгаж чадна. Долоо хоногийн эцсээр болох үйл явдал таны өөрийн тань тухай бодолд хүчтэй нөлөөлөх болно. Гэр бүлийн амьдрал хайр, харилцан ойлголцолд байна. Өдрийн сүүлийн хагасыг хайрттайгаа чимээгүй тайван орчинд өнгөрүүл.
Хумхын орд (1/20-2/18): Хуурамч, худал амлалттай няцах өдөр. Бүх ажил чинь дампуурч, эсвэл санхүүгийн том алдагдалд хүрнэ. Хамт олонтойгоо харьцаагаа сайжруул. Хувийн амьдрал танаас болгоомжлол сэрэмжлэлийг шаардаж байна. Зүрх сэтгэлд тань шинэ хайр үүсч болзошгүй. Гэхдээ болгоомжтой байгаарай.
Загасны орд (2/19-3/20) Оддын ивээлийн өдөр. Илч энерги шинээр авах, галаар ариусах, өөрийгөө батлах шинж тэмдэг дор энэ өдөр өнгөрнө. Ашигтай хөрөнгө оруулалт хийх хүрээг хайх, түншүүдтэй шинэ харьцаанд орохыг гаригс таалж байна. Ойрын хугацаанд гадагш явахаар бүү төлөвлө.
Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 22/ | ||
Үзсэн: 3621 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.