
Тэнгис кино театрын дэлгэцнээ гарч буй бид бүхний шимтэн үзэх дуртай “Галзуу хурд” кинонд хэрэглэсэн машинуудыг та бүхэндээ сонирхуулж байна.
Honda civic \галзуу хурд 1\“Галзуу хурдаас ”үзэж болох анхны машин. Доминик Тореттогоор толгойлуулсан машины хулгайч нар бараан өнгийн “Цивик”-ээр давхиж, холын тээврийн машинуудыг дээрэмддэг. Кинонд гарсан машин нь тав дахь үеийн машин бөгөөд шилдэг техникийн их хурдтай спортын машины загвар юм. Харин одоогийн загварын машинууд гудамжны уралдаанд цөөхөн харагддаг.
Mitsubishi Eclipse \Галзуу хурд 1\
“Галзуу хурд” киноны эхний ангид Пол Уокерын тоглосон баатар-цагдаагийн Брайн О’Коннор энэ Mitsubishi Eclipse машинаар зад хурдалдаг. Киноны зураг авахад ийм дөрвөн машин хэрэглэсэн бөгөөд ингэхдээ бүгд тус бүрдээ 140 морины хүчин чадалтай хоёр литрийн хөдөлгүүртэй юм.Киноноос үлдсэн хурц-ногоон өнгийн “Эклипс”-ийг 2008 онд eBay интернэт дуудлага худалдаанд анх 17 мянган доллараар тавьсан бөгөөд зарагдалгүй нэлээд уджээ. Худалдан авах боломжтой хүмүүс уг машиныг ийм үнэд хүрэхгүй гэдгийг мэдсэн хэрэг.
Volkswagen Jetta \Галзуу хурд 1\
Тореттогийн дээрмийн бүлгийн гишүүдийн нэг, анхаарал султай Жексон гэдэг инженер энэ машиныг барьдаг. Сүүлд нь уралдаад энэ машинаа алдаж, гэхдээ хүнд өгөхийг хүсдэггүй. Volkswagen Jetta бол киноны цувралд европын машинуудыг оролцуулсан ховор тохиолдол юм. Германы ижил нэртэй концернын машинуудыг \R32 болон Trukan загварын\ Галзуу хурдаас харж болно.
Mazda RX7 \Галзуу хурд 1 2 3 Токио дрипт\
Поминик Тореттогийн Брайн О’Коннортой уралдсан машин. Энэ машины спортын уралдааны машин гэсэн сайн нэрийг сонсож “Галзуу хурд” киноны хоёрдугаар ангийг хийхэд оролцсон бөгөөд түүнийг киноны эхэнд гудамжны уралдаанд орж байгааг харж болно. Бүр гурав дахь үеийн эх биетэй mazda RX-7 машин “Токиогийн дрипт”-ээр сүүлчийн улаа харагдсан юм. Энэ машинаар Хан Лью киноны гол баатар Шон Босуэллтай хамт уралддаг.
Toyoto Supra Turbo \Галзуу хурд 1 2\
“Галзуу хурд”-йн эхний ангид энэ машин нь Доминик Тореттод ялагдсан Коннорын төлбөр болж, харин хоёрдугаар ангид энэ Supra киноны баатрын нэг эвгүй маневр хийсний дараа рекламны самбар мөргөн бут үсэрдэг. Хоёр дахь ангийн зураг авалт дууссаны дараа Universal студи хэмхэрсэн “Тойота”-г хоёр кинонд бэлтгэсэн Элди Полд худалджээ. Сүүлд нь тэр спойлер дээр нь гарын үсгээ зураад, түүнийг дуудлага худалдаанд тавьжээ.
1969 оны Dodge Charger \Токио дриптээс бусад бүх анги\
Хар өнгийн Dodge Charger бол Доминик Тореттогийн дуртай машин. Эхний киноны үйл явдал өрнөхөөс бүр өмнө тэр энэ машинтай ажиллаж, тэгээд өөрөө “Галзуу хурд-2”-ын сүүлд түүнийг устгадаг. Гэвч энэ машины Вин Дизелийн тоглосон баатрын дүрийг маш сайн тодруулж өгсөн учир, цаашдын бүх ангид түүний хамтрагч болсон юм. Харин дөрөв дэх кинонд 1970 оны Sharger машин оролцсон юм.
"Галзуу хурд" кинонд хэрэглэсэн машинууд | ||
Үзсэн: 13318 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.