Шууд Chart

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарлаа

2026-07-08 14:36:03

Монгол Улс 2026 оны эхний зургаан сард дэлхийн 150 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16 тэрбум 510.8 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тэрбум 401.2 сая ам.доллар буюу 36.3 хувиар өссөн байна.

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр энэ хугацаанд экспорт 10 тэрбум 393.9 сая ам.доллар, импорт 6 тэрбум 116.9 сая ам.доллар хүрчээ. Ингэснээр экспорт импортын дүнгээс 4 тэрбум 277.1 сая ам.доллараар давж, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан байна.

Экспортын бүтцэд зэсийн хүдэр, баяжмал хамгийн өндөр хувийг эзэлж, 4 тэрбум 645.7 сая ам.доллар буюу нийт экспортын 44.7 хувь-ийг бүрдүүлжээ. Үүний дараа чулуун нүүрс 3 тэрбум 942.4 сая ам.доллар буюу 37.9 хувь, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 449.4 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 308.9 сая ам.доллар, хайлуур жонш 150.3 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 138.1 сая ам.доллар-ын экспорт хийсэн байна.

Монгол Улс экспортын барааныхаа 94 хувь буюу 9 тэрбум 765.2 сая ам.долларын бүтээгдэхүүнийг БНХАУ-д нийлүүлжээ. Харин Швейцарь 376.2 сая ам.доллар, АНУ 81.4 сая ам.доллар, БНСУ 45.6 сая ам.доллар, ОХУ 23.7 сая ам.долларын бараа худалдан авчээ.

Импортын хувьд БНХАУ-аас 2 тэрбум 416.1 сая ам.долларын буюу нийт импортын 39.5 хувь, ОХУ-аас 1 тэрбум 734.4 сая ам.долларын буюу 28.4 хувь, Японоос 552.3 сая ам.долларын бараа импортолсон байна. Мөн БНСУ, АНУ, ХБНГУ, Энэтхэг, Франц, Финланд, Вьетнам зэрэг улсаас бараа бүтээгдэхүүн импортолжээ.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр экспортын өсөлт, импортын өсөлтөөс өндөр гарсан нь 2026 оны эхний хагас жилийн гадаад худалдааны ашиг 4.3 тэрбум ам.долларт хүрэхэд голлон нөлөөлсөн байна.


Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай гарлаа  
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй