Шууд Chart

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав

2019-01-04 16:02:25

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтриг үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Сайд Д.Цогтбаатар Элчин сайд Жон Лангтриг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Австралийн харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд бэхжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Элчин сайд Улаанбаатар дахь анхны суурин Австралийн Элчин сайдаар томилогдон ажилласандаа нэн баяртай буйгаа тэмдэглээд, түүний ажиллах хугацаанд Гадаад харилцааны сайд болон яамны зүгээс дэмжлэг үзүүлж, хамтарч ажилласанд талархал илэрхийлэв. 


Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав  
Үзсэн: 774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй