Шууд Chart

А.Мөнгөнзул: Улсаа төлөөлж олон улсын кино наадамд шүүгчээр оролцлоо

2019-01-21 11:41:19

Найруулагч, жүжигчин, соёлын тэргүүний ажилтан А.Мөнгөнзул Дакагийн 17 дахь удаагийн олон улсын кино наадамд Монгол Улсаас "Spiritual Films Section"-ийн шүүгчээр албан ёсоор уригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус наадам энэ сарын 10-18-нд Бангладеш улсын Дака хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ наадмын талаар найруулагч, жүжигчин А.Мөнгөнзул “Миний бие анх удаa сайхан хувь завшаанаар улсаа төлөөлж, олон улсын кино наадамд шүүгчээр оролцлоо. Мэдээж олон орны туршлагатай шүүгчидтэй хамт ажиллах нь үнэхээр нэр төрийн хэрэг байлаа. Кино наaдам нийт долоон төрлийн шалгууртай бөгөөд миний бие зөвхөн “Spiritual film section”-д таван орны шүүгчтэй хамтран ажиллаж нийт 10 гаруй орны 25 киноноос бид хоёр киног сонгож кино фестивалийн төв рүү явууллаа. Шүүгчдийн багт зохион байгуулагч орны алдартай кино найруулагч багтсан байсан бөгөөд тэрбээр өөрийн орныхоо киног нэлээн хүчтэй дэмжиж байсан ч харамсалтай нь бусад дөрвөн шүүгч дэмжээгүй. Монголын минь кино миний хэсэгт байсан бол би ч бас адилхан байх байлаа” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Сонирхуулахад, тус наадмын "Cinema of the World Section" хэсэгт найруулагч Д.Галбаярын бүтээл "Миний Нууц", А.Төгсбаярын "Хүн Мод" , С.Бүжингийн "Сайн Аав" зэрэг монгол кино оролцож, дэлхийн 220 гаруй дэлгэцийн бүтээлтэй хамт олон улсын үзэгчдэд хүрсэн юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

А.Мөнгөнзул: Улсаа төлөөлж олон улсын кино наадамд шүүгчээр оролцлоо  
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
hhhhh [127.0.0.xxx] 2019-01-21 14:06
энэ нэг хүүхэн дандаа худлаа шааж байх юм аа

Бидэнтэй нэгдээрэй