
Морин хуурын чуулга энэ оны анхны тоглолтоороо Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг эгшиглүүлэхээр болжээ. Улсын филармонийн концертын танхимд энэ сарын 25-нд 19:00 цагт болох дээрх тоглолтод Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж, соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбат нарын бүтээлийг гоцлол хөгжимчин, соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнхтогтох, Ж.Уранцэцэг, Ц.Анхбаяр, М.Бат-Өлзий, Г.Гэрэлцэцэг, Ч.Мөнхжин нар “амилуулах” аж.
Морин хуурын чуулга энэ сарын 25-нд тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 1524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.