
МҮОНТ-ийн Үйлдвэрчний салбар хорооноос “Саруул мэлмий” лабораторитай хамтран 2014 оны 1 дүгээр сарын 9, 10 ны өдрүүдэд гишүүдийнхээ дунд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг МҮОНРТ-ийн байранд зохион байгууллаа. Уг үзлэг, шинжилгээнд телевизийн Үйлдвэрчний эвлэлийн 180 гаруй гишүүнээс 140 хүн хамрагджээ. Үзлэгээр хэт авиан шинжилгээ, цусан дах сахарын хэмжээ, элэгний B,C вирусын маркер, ходоодны хеликобактерийн шинжилгээнүүдийг хийлээ.
Мөн зарим хүмүүсийн хувийн хүсэлтээр цусны дэлгэрэнгүй шинжилгээ, цусан дах кальцийн хэмжээ, үе мөчний иммунологийн шинжилгээ, цусанд нойр булчирхайн фермент болох а-амилаза-н хэмжээг шинжилсэн байна. Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээгээр элэгний B вирустэй 13 хүн, С вирустэй 3 хүн, ходоодны хеликобактертай 75 хүн илэрсэн бол цусан дах сахарын өөрчлөлттэй хүн харьцангуй бага байв. Хэт авиан оношлогоонд 125 хүн хамрагдсанаас таван цул эрхтэний ямар нэг өөрчлөлттэй 22 хүн байлаа. Шинжилгээ нь өөрчлөлттэй гарсан хүмүүсийг дотор болон нарийн мэргэжлийн эмч нарт хандаж зөвлөгөө авах, бусад шаардлагатай шинжилгээг хийлгэхийг тус лабораторийн эмч нар зөвлөлөө.
Эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа | ||
Үзсэн: 1450 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.