
Хошин урлагийн стэнд ап төрлийг Монголд түгээн дэлгэрүүлэгч “UB комеди” клуб гадны алдартай комедиануудын тоглолтыг цувралаар эх орондоо зохион байгуулж байгаа билээ. Тэд өмнө нь дэлхийн алдартай комедиан болох Мартин Мор, Том Родес, Адам Хантер, Ромеш Ранганатхан нарын комеди шоуг өөрийн клубтээ зохион байгуулсан.
Тэгвэл“UB комеди” клуб Канадын алдартай комедиан Бриан Айлвардын тоглолтыг ирэх сарын 15-нд Монголд хийхээр боллоо. Бриан Айлвард 2016 онд Канадын комеди авардсаас “Шилдэг комедиан” шагнал хүртсэн. Тэрбээр 13 жил стэнд ап чиглэлээр дагнан уран бүтээлээ туурвисан бөгөөд энэ хугацаанд 20 гаруй оронд аялан тоглолт хийж, нийтдээ 2600 удаа тайзан дээр гарсан аж.
Канадын комедиан Бриан Айлвард Монголд шоугаа хийнэ | ||
Үзсэн: 967 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.