
Томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн гурван долоо хоногт буурсан үзүүлэлттэй байна. Гэсэн ч урьдчилан сэргийлэх нь чухал. Учир нь баярын өдрүүдээр томуугийн вирусын дэгдэлт ихсэх магадлал өндөр гэдгийг эмч нар хэлж байна. Ханиад томуугаас өөрийгөө болон үр хүүхдээ хэрхэн сэргийлэх талаар эмч зөвлөлөө.
ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх поликлиникийн эрхлэгч н.Цэвэгмид ярилаа. Өдрийн 11-16 цагийн үед агаарын бохирдол бага байдаг. Энэ үед 20 минут орчим цонхоо нээж агаарын солилцоо хийх, бохирдсон гараа нүд, амандаа хүргэхгүй байхыг мөн анхаарууллаа.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт буурсан үзүүлэлт гарчээ | ||
Үзсэн: 2932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.