
Суут сэтгэгч Томас Альва Эдисон (Thomas Alva Edison) 1847 оны хоёрдугаар сарын 11 буюу энэ өдөр төржээ. Тэрээр мянга гаруй нээлтийн зохиогчийн эрхийг авсанаас хамгийн алдартай нь цахилгаан гэрэл, нүүрстөрөгчийн эсэргүүцэлтэй харилцуур утас, дуу бичлэгийн машин фонограф болон кино гаргадаг машин кинофотограф юм.
Ингээд суутны амьдралд хэн гол байр суурийг эзэлж, юу амжилтанд хүрэхэд нь нөлөөлсөн тухай уншигч танаа хүргэе.
Долоон настай байхад нь аав нь орхин явснаар тэр ээжтэйгээ амьдрахаар болжээ. Эдисон бага насандаа ердөө л гурван сар сургуульд явжээ. Нэгэн өдөр гэртээ багшийнхаа бичиж өгсөн цаасыг бариад ирэхэд ээж нь “Танай хүү чинь хэтэрхий ухаантай гоц юм байна. Бидэнд сургах зүйл үлдсэнгүй. Тиймээс өөрийгөө хөгжүүлээд явж чадна” хэмээн хүүдээ уншиж өгсөн ажээ. Ийнхүү ээж нь Эдисоныг гэрээр нь боловсрол олгосон аж.
Тэрээр 12 настайгаасаа сонин зарж мөнгө олж эхэлсэн бөгөөд тэр үедээ төмөр замын цахилгаан мэдээний холбогчоос “цахилгаан мэдээ”-ий талаар суралцжээ. Эдисон эвдэрсэн багажийг засч сэлбэхдээ гаргууд байсан учраас бүгд түүнийг “алтан гарт Том” хэмээн хочлох болов.
Ийнхүү өөрийгөө бага багаар хөгжүүлсээр бидний одоо ашиглаж буй гэрэл, чийдэн гэх мэт зүйлийн эхлэлийг тавьсан байна. Тэрээр ээжийгээ нас барсны дараа багшийнхаа өгсөн өнөөх захидлыг олж уншижээ.
Захидалд:
“Танай хүү хэтэрхий ухаан муутай юм байна. Бид сургуулиасаа хасахаар шийдлээ. Та өөрөө гэрээр нь сургахыг зөвлөж бай” гэсэн байж.
Тэрээр гэрлийн чийдэн бүтээхийн тулд маш олон удаа бүтэлгүйтсэнийгээ тайлбарлахдаа “Би бүтэлгүйтээгүй. Харин энэ зүйлийг бүтээж болохгүй арван мянган аргыг олж нээсэн” гэжээ.
Суут сэтгэгч Томас Альва Эдисон энэ өдөр төржээ | ||
Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.