
Хүний эрхийн Үндэсний Комиссоос явуулж буй “Хүний эрх ба цахим технологи” олон нийтийн хяналт шалгалтын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хөгжүүлж буй төрийн цахимжилтын үндсэн платформ Е-Mongolia систем болон иргэний бүртгэлийн цахимжилт дахь хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ явуулж байна.
Үнэлгээгээр Е-Mongolia системд иргэний бүртгэлийн байгууллагаас хүний хувийн мэдээлэл дамжуулах, боловсруулах, ашиглах ажиллагаа, иргэний цахим бичиг баримтын бодлого, зохицуулалт нь хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж буй эсэхийг дүгнэх зорилготой.
Уг ажлын хүрээнд ХЭҮК-ын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газар, судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа “PwC Mongolia” компанийн хууль, технологийн багийн хамтарсан уулзалтыг /2025.08.11/ зохион байгууллаа.
Түүнчлэн Е-Mongolia системийн хүртээмжийг үнэлэх социологийн судалгааны ажлыг Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM), Dalberg Global олон улсын зөвлөх үйлчилгээний компанитай хамтран явуулсан болно. Судалгаа, үнэлгээний үр дүнг 2025 оны арванхоёрдугаар сард зохион явуулах Хүний эрхийн Үндэсний гуравдугаар форумд танилцуулах юм.
ХЭҮК-оос Е-MONGOLIA систем, иргэний бүртгэлийн цахимжилтад хүний эрхийн эрсдэлийн үнэлгээ хийж байна | ||
Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.