Шууд Chart

Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 3009 хүүхэд өвджээ

2025-08-14 10:01:22

 Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар  сарын 14-ний байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13315  болжээ.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа-34 хүн

  • Хөнгөн – 7
  • Дунд – 25
  • Хүнд-2 нөхцөл байдалтай байна.

Нийт нөхцөл байдлын хувьд эдгэрсэн  13249, гэрээр эмчлүүлж буй 22, нас барсан 10 болжээ. Харин хавьтал болсон нийт 96710  хүн байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5018 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3009, 5-9 насны 1716 хүүхэд улаанбурханаар өвджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.


Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 3009 хүүхэд өвджээ  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй