
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор 2025 оныг “Ахлах офицер”-ын жил болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд зохион байгуулж байгаа Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлах офицер бүрэлдэхүүний спортын олон төрөлт тэмцээний нээлтийн ажиллагаа өнөөдөр ОБЕГ-ын харьяа "Аврагч" биеийн тамир техник-спортын хорооны зааланд боллоо.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нээж хэлсэн үгэндээ “Энэ он бол ахлах офицеруудын удирдан зохион байгуулах чадвар, сахилга бат, ёс зүй, мэдлэг, ур чадварыг шинэ түвшинд гаргаж, алба хаагч бүрийн үлгэр дууриалал, манлайллыг бэхжүүлэх онцгой жил юм. Ахлах офицер бүрэлдэхүүүний дунд анх удаа зохион байгуулж байгаа спортын арга хэмжээ нь алба хаагчдын бэлтгэлжилт, хамтын ажиллагаа, эв нэгдлийн илэрхийлэл билээ. Гаргасан амжилт, туулсан сорилт бүр нь байгууллагынхаа нэр төр, Монгол цэргийн сүр хүчийг илтгэнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
Тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, ШШЕГ, Дотоодын цэргийн штаб, Төрийн тусгай хамгаалалтын газар, ДХИС-ийн 11 багийн 140 гаруй тамирчин оролцож байна. Баг тамирчид боулинг, дартс, буудлага, билльярд гэсэн 4 төрлөөр энэ сарын 15-ныг хүртэл өрсөлдөж, аваргуудаа шалгаруулна.
Тэмцээнд 11 багийн 140 гаруй тамирчин оролцож байна | ||
Үзсэн: 184 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.