Шууд Chart

“Дэлхийн II дайны оршил өрнөл төгсгөлд эх оронч Монголчуудын ялалт” өдөрлөг Дорнод аймагт зохион байгуулагдаж байна

2025-08-13 14:22:48

Дорнод аймгийн төв Чойбалсан хотод 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музей, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Батлан хамгаалахын төв архив хамтран Дэлхийн II дайны оршил өрнөл төгсгөлд эх оронч Монголчуудын ялалт өдөрлөг 2025 оны 08 дугаар сарын 13-ний өдөр 10:00-19:00 цаг хүртэл Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын байранд зохион байгуулагдаж байна.

Өдөрлөгт зориулан Монгол цэргийн музейгээс "Дэлхийн II дайны оршил өрнөл төгсгөлд эх оронч Монголчуудын ялалт" нүүдлийн үзэсгэлэнг Хэнтий аймгийн иргэдэд зориулан дэлгэн толилуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд 1939 оны Халхын голын байлдаан, Дэлхийн 2 дугаар дайнд Монголчуудын оролцоо, 1945 оны Чөлөөлөх дайн гэсэн Үндсэн хэсгүүдээс бүрдэж байгаа байгаа бөгөөд 100 гаруй гэрэл зураг, 1945 оны дайнд оролцсон морьт дивизүүдийн байлдааны туг, 1931-1991 он хүртэлх цэргийн дүрэмт хувцас болон Монгол Улсын түүхэн цаг үеийг харуулсан дижитал самбар зэрэг үзмэр эд өлөг, сургалт сурталчилгааны материалуудыг дэглэн толилуулж байна.

Нүүдлийн үзэсгэлэнг үзэж сонирхохоос гадна бүх насны иргэдэд зориулсан үе үеийн цэргийн дүрэмт хувцасны онцлог ялгааг танин мэдэх “Монгол цэргийн дүрэмт хувцас” боловсролын хөтөлбөр, Монголын байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёл, цэргийн түүхийг өгүүлсэн 21 төрлийн контентийг виртуал төхөөрөмжөөр үзүүлэх зэрэг олон нийтэд нээлттэй хөтөлбөрүүд явагдаж байна. Цаашид Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн тус арга хэмжээ , Сүхбаатар, Дорноговь аймгуудад зохион байгуулагдана.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб


“Дэлхийн II дайны оршил өрнөл төгсгөлд эх оронч Монголчуудын ялалт” өдөрлөг Дорнод аймагт зохион байгуулагдаж байна  
Үзсэн: 137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй