Шууд Chart

Д.Отгонжаргал: Ямар сайхан эх оронтойгоо илүү их мэдэрсэн

2019-02-15 12:37:02

Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч яваа Хэнтийчүүдээс энэ удаад нэгэн бүсгүйг онцоллоо. Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад энхийг сахиулах долдугаар ажиллагаанд оролцохоор өнгөрсөн 2018 онд Онцгой байдлын албаны 26 алба хаагч эх орноосоо мордсон билээ. Тус алба хаагчдын дунд Хэнтий аймгаас анх удаа эмэгтэй алба хаагчаа илгээсэн нь Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 32 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Д.Отгонжаргал юм.

– Алс холын Өмнөд Судан улсад сайн сууж байна уу. Урилгыг маань хүлээн авч интернетээр ярилцах цаг гаргасанд баярлалаа.

-Амар мэнд сууна аа. Алс холын газраас элэг нэгт Монголчууд, нутгийн олон түмэнтэйгээ учран золгож байгаадаа баяртай байна. Та бүхэн минь сайхан шинэлэв үү. Миний бие Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад өнгөрсөн таван сарын хугацаанд Монгол Улсынхаа бие бүрэлдэхүүний хамт НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд амжилттай оролцож явна даа.

–Анх Судан улсад хөл тавьсан сэтгэгдлээ хуваалцаач?

-Анх энэ улсад ирээд хүүхдүүдийг нь хараад эх хүний хувьд үнэхээр сэтгэл эмтэрсэн. Өөрийн эрхгүй нүднээс нулимс урссан. Хамгийн түрүүнд өөрийгөө ямар сайхан эх оронд төрсөн, ямар их хувь тавилангаар амар амгалан, аз жаргалтай амьдарч яваа юм бэ гэж бодогдсон. Эх орноо хайрлах, бахархах сэтгэл төрж байсан даа.

–НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэнэ гэдэг мэдээж амаргүй байх?

-Энхийг сахиулах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас оролцож байгаа гуравдах эмэгтэй алба хаагч. Харин Хэнтий аймгаасаа анх удаа оролцож байгаа гэдэг утгаараа нутаг орон, ард түмэн маань өндөр хариуцлага хүлээлгэсэн гэж ойлгож байгаа. Өөрийгөө дайчилж, маш олон зүйлийг сурч, мэдэж байна. Энд алба хаана гэдэг цэргийн хүнээс асар их сэтгэлийн тэнхээ шаарддаг. Нэрний минь өмнө эцгийн минь нэр, эцгийн минь нэрний өмнө нутгийн минь нэр явдаг учраас миний хувьд олон аавын хөвгүүд, охидуудтай мөр зэрэгцэн, ажил үүргээ хариуцлагатай биелүүлж байгаа.

–Гэр бүл, эх нутгаа их санаж байна уу?

-Маш их санаж байна. Шөнө орондоо сэмхэн уйлах үе бий. Гэхдээ би чинь эх орондоо тангараг өргөсөн цэрэг хүн шүү дээ. Эх орноо бодоод л уужирдаг. Монголчууд бид үнэхээр азтай бас баян хүмүүс юм байна.

-Баярлалаа танд. Цэнхэр дуулгатнуудын нэг болж, дэлхийн энх тайвны төлөө ажиллаж байгаа их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье.

Эх сурвалж: “Хэнтий мэдээ” сонин


Д.Отгонжаргал: Ямар сайхан эх оронтойгоо илүү их мэдэрсэн  
Үзсэн: 2499 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-02-16 04:11
САЙХАН ЭХ ОРОНТОЙ БАЙЛАА ДАА.ОДОО ШҮҮХ ЗАСАГЛАЛ ЯЛЗАРЧИХСАН БОЛОХООР ЗАСАХГҮЙ БОЛ УДАХГҮЙ ТИЙМ БОЛНО ДОО.МАН-ЫНХАНЫ МАНАН ТАЛЫНХАН АН-ЫН МАНАН-ТАЙ НИЙЛЖ САЙХАН ЭХ ОРНЫГ МИНЬ ИДЧИХСЭН.ТА НАР БОЛДОГСОН БОЛ ИРЭЭД Ч ХЭРЭГГҮЙ.ЭНЭ УДАА МАН-АН-ЫН ШУДАРГА ЭХ ОРОНЧИД ХҮРЭЛСҮХИЙН ТАЛЫНХАН ЭХ ОРНЫГ МИНЬ АВРАНА БАЙХ ГЭЖ НАЙДАН ХҮЛЭЭН ИТГЭЖ БАЙНА.ЭД ХИЙЖ ЧАДАХГҮЙ БОЛ ИРГЭНИЙ ДАЙН ГАРНА.ТЭР ҮЕД ИРЭЭД АЛААД ӨГӨӨРӨЙ.МАНАН-ГААС БҮР МӨСӨН САЛЖ ҮР ҮНДСИЙ НЬ ТАСЛАН ЗОГСООГООГҮЙ ЦАГТ ХОРТ УРГАМАЛУУДЫН ҮР САД ТӨРИЙН АЛБАНД ШУРГАЛЧИХСАН БОЛОМЖТОЙ ЦАГИЙГ ХҮЛЭЭН СУУЖ БАЙГАА ШҮҮ ГЭДГИЙГ ЭХ ОРОНЧ ХҮН БҮР САНАЖ ТЭДНИЙГ ИЛЧИЛЖ ТӨРИЙГ ХАРАЛГҮЙГЭЭР ХӨӨН ЗАЙЛУУЛЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-15 21:07
Batlan hamgaalah yamnii malnuud emegtei hun yavuulahaa zogsoogooch.Tanai hoshuuch hurandaa nar boovoo saagaad heden sar tesne bizdee.Zaaval huduunii neg huuhniig hudlaa tiish n zavhruulj yahnav.Ene ayultai bus nutagt emegtei alban haagchdiig yavuulahaa zogsooh tsag bolsoon Enhbold saidaa.
bi [127.0.0.xxx] 2019-02-18 18:35
yamar baliar hel amtai yum be
Зочин [127.0.0.xxx] 2019-02-16 02:04
sanalaaraa sain duraaraa yadag yum shuud ee. Hen ch huchilehgui bas erhiig ni zorchihgui
M [127.0.0.xxx] 2019-02-15 20:17
bid neg delhii deer amidrdag bidnii gazar nutag bol eh delhii ta nar bol delhiig baildan daguulagch daichid ezediin vr hoichis shvv gantsxan unuugiin mongoliin hiliin buseer eh oron geed baij bolhgvi

Бидэнтэй нэгдээрэй