
Өнөөдөр аргын тооллын 2014 оны 02-р сарын 03. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын тэргүүн улаан бар сарын шинийн 4. Могойг хүлэгч одтой, хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Сумъяа гараг. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Наран 08.08-д мандаж, 17.42-д жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Сониуч өдөр. Өнөөдөр та өөрийн хувь тавиландаа эзэн болно. Таны оролцсон ихэнх ажил хэрэг бүтнэ. Шинэ санаа сэдэн шинийг эрэлхийлэх зан чанартай хүмүүс хачин жигтэй алхамууд хийнэ. Хайнга залхуу байдлаас ангижир. Та гадаад байдлаараа сайхан байгаа ч ядарч, дарамтыг мэдэрнэ. Эрүүл мэнд мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод.
Үхрийн орд (4/20-5/20): Тайван өдөр. Өнөөдөр та муугүй сэтгэл зүйч, эмчлэгч гэдгээ мэдэрнэ. Тэд дотны хүмүүстээ зарим асуудлуудаа шийдвэрлэхэд нь тусалж, хүнд байдлаас гарах гарц олж болох юм. Ойр тойрныхныхоо амьдралыг нь илүү үр бүтээлтэй, сонирхолтой болгох ямар нэгэн онцгой, сонирхол татсан ажил эхлүүл.
Ихрийн орд (5/21-6/21): Төсөөллийн өдөр. Эрч хүчтэй ангараг болон мөрөөдөмтгий дэлхий ван гарагууд нэгдсэн энэ өдөр бусад жирийн өдрүүдийг бодвол эрч хүч тань сулрах ч гэлээ дотоод мэдрэмж, зөн билэг тань алдсан эрч хүчээ нөхөн авах болно. Аяллын тухай болон зорчих газрынхаа тухай судлах нь шинэ мэдээллүүдийг авчрах болно. Таны хайлтын үр дүнд хамтрагч болон хүүхдүүдийнхээ аль алины шаардлагад нийцсэн сайхан газар олох болно.
Мэлхийн орд (6/22-7/22): Ярвигтай өдөр. Дүрэм журмаас болж төлөвлөгөөнд тань өөрчлөлт гарч болзошгүй. Хуулийн дагуу хүлээсэн үүргээ л биелүүлээрэй, Илүү зүйлээр оролдох хэрэггүй. Зарим хүмүүс татвараас зугтахын тулд шинэ компани болон салбар байгуулж болох юм. Таны хамтран ажиллагсад энэ зорилго зорилтыг тань зөвшөөрсөн тохиолдолд л хэрэгжүүлж эхлээрэй.
Арслангийн орд (7/23-8/22): Хоёрдмол өдөр. Удирдах хүмүүс хяналтын байгууллагынхан ирж магадгүй өдөр. Харин таны бичиг баримттай холбоотой асуудлуудад сайн сайхныг ерөөхөөс өөр юу ч хийж чадахгүй нь. Үдээс өмнө шинэ ажил бүү эхэл. Чухал шийдвэр бүү гарга, гэрээ хэлэлцээр бүү байгуул. Бичиг баримтаа цэгцэл.
Охины орд (8/23-9/22): Болгоомжлох өдөр. Хоол боловсруупах системийн эрхтнүүдийн ажиллагаа тааруу байна. Шулуун ба бүдүүн гэдэс өвдөж магадгүй. Тоглоом тоглох, олны өмнө үг хэлэх, уран бүтээлийн ажил зэрэгт та амжилт олно. Дадсан ажлаа урам зоригтой хийж гүйцэтгэх болно.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Өөрчлөлт хийх өдөр. Та өнөөдөр хийсвэр ертөнцөөр аялах тул таны төлөвлөгөөнүүд тань мөрөөдлүүдэд тань дарагдах болно. Та хүссэн зүйлээ авч чадаагүйгээсээ болоод бүү бухимд. Өөрийнхөө хүсэж буй зүйлийг дахин нэг харж үзээд илүү бодитоор сэтгэ. Өнөөдрийнхөөрөө бай бүү урагш тэмүүлэх гэж яар өнөөдрийн бодит зүйлс маргаашийг өөрчилж болно шүү дээ.
Хилэнцийн орд (10/23-11/21): Тайван өдөр. Амьдралд тань буй уламжлалт ёсыг дагаж мөрдөх нь ойр дотны хүмүүсийн зохистой харьцаанд гол үүрэг гүйцэтгэдэг. Хойш тавигдсан ажил үүргүүдийг яаралтай хийх шаардлага гарна. Эрүүл мэнддээ анхаарч, хүч сэтгэлээ хямгад. Хоёр дахин ихийг авахын тулд өгөх хэрэгтэйг сана.
Нумын орд (11/22-12/21): Тулгамдсан өдөр. Өнөөдөр тэргэл сарны нөлөөгөөр нилээн хүч шаардсан өдөр байх бөгөөд таны харилцаа холбоог ялангуяа ойр дотны хүнтэй харьцах харилцааг чинь шалгах болно. Од эрхэсийн зүгээс аминч бүхнийг гартаа барих гэсэн санааны тань төлөө тэмцэх бөгөөд бусад хүмүүсийн орон зай руу халдсанаар танд нилээн их бэрхшээл учрах бололтой.
Матрын орд (12/22-1/19): Ээдрээтэй өдөр. Зөрчилдөөнтэй сэтгэлийн хөдлөлүүд өнөөдөр таныг ороох болно. Та өөрийнхөө хамтрагчид таатай байдал үүсгэхийн тулд өөрийнхөө таатай байдлыг алдагдуулаагүй эсэхээ шалгаарай. Өөрийнхөө мэдрэмжийг бусадтай ярилцахдаа нээлттэй бай. Хүмүүс таны ярьсаныг эсрэгээр хүлээж авах болов уу гэж бүү ай энэ нь таныг үнэнээ хэлэхэд тань саад болох болно.
Хумхын орд (1/20-2/18): Хянуур өдөр. Ихэнх хумхууд хүчтэй хүсэл эрмэлзэлтэй байх ба олон хүнтэй амралтанд ойр дотны хүнтэйгээ байх нь тааламжтай байна. Зохисгүйгээр хүмүүст нөлөөлөх хэрэггүй. Эсвэл өөрийн хийгээгүй хэцүү ажлаа хийж дуусга. Амьдрал бол мөнгө гэсэн бодолдоо хэт автах хэрэггүй. Зарим хумхууд материаллаг зүйлд илүү дуртай. Гэвч чи боломжтой хүнтэй холбогдож амжилтаа авч үлдэх сонор сэрэмжтэй бай.
Загасны орд (2/19-3/20) Будлиантай өдөр. Хуурмаг хандлага үргэлжилсэн хэвээр байна. Нэг юм хийх гэтэл хэтэрхий хийсвэр хандлага давамгайлах болно. Нөгөө дээр хүмүүс бага зэрэг гэмгүй худлаа ярина. Өглөө эрт хамгийн сайн үр дүн өгөх ажлуудаа төлөвлөж тэр хуваарийнхаа дагуу тууштай ажил. Ажил болон бизнесийн асуудал дээр бүх зүйлийг мэргэжлийн түвшинд хийхийг хичээ. Итгэж болмооргүй эсвэл шударга биш гэж сэжиглэж буй хүмүүсээсээ бол бай.
Өнөөдрийн зурхай /2014 оны 02-р сарын 03/ | ||
Үзсэн: 1887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.