
Америкийн CBS телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд “Авьяаслаг Монголчууд-2” шоуны ялагч, дуучин О.Энх-Эрдэнэ оролцож, үндсэн гурван шүүгч болон 49 мэргэжилтнийг алмайруулж, эхний хоёр шатаа амжилттай давсан. Тэгвэл дуучин О.Энх-Эрдэнэ тус шоуны хасагдах шатанд Энэтхэгийн төгөлдөр хуурч хүү болох Лидиан Надхасварамтай өрсөлдсөн ч харамсалтай нь эл шоуг орхихоор боллоо. Төгөлдөр хуурч Лидиан Надхасварам 12 настай бөгөөд “The world’s best” шоуны хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн нэг юм.
Сонирхуулахад, дуучин О.Энх-Эрдэнийн хувьд өнгөрсөн онд продюсер Андрив Лэйнтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ. Тэрбээр "She ain't no love song", "Honky tonk сountdown" зэрэг дуунаас бүрдсэн анхны бие даасан цомгийн бэлтгэл ажлаа базааж байна. Түүний дууны үг, ая, найруулгыг "Wishbone” студийн баг хариуцан ажиллаж байгаа. Тэгвэл хүчирхэг хоолойтой дуучин О.Энх-Эрдэнэ саяхан “Wake up with you” дуугаа дүрсжүүлж, клипээ цацсан юм.
Дуучин О.Энх-Эрдэнэ “The world’s best” шоуг орхилоо | ||
Үзсэн: 2403 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.