
Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслолын ажиллагаа АНУ-ын Лос-Анжелес хотноо болж байна. Алтан баримлын эзэд ээлж дараалан тодорч байгаа бөгөөд “Spider-man: Into the spider-verse” бүтээл Best animated feature film буюу Шилдэг хүүхэлдэйн кино шагналыг хүртлээ. Эл бүтээлийг “Columbia Pictures” болон “Sony pictures animation” хамтран хийсэн бөгөөд “Marvel comics”-ийн супер баатраас сэдэвлэсэн анимэйшн бүтээл юм. Түүнчлэн тус киног бүтээгчид эл бүтээлээ өмнө нь дэлгэцээр гарч байсан "Хүн аалз" уран сайхны кинонуудаас огт өөр зохиолоор, бие даасан шинэ хувилбар болгон үзэгчдэд барьсан билээ.
“Spider-man: Into the spider-verse” шилдэг хүүхэлдэйн кино боллоо | ||
Үзсэн: 2753 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.