Шууд Chart

Аль нь хүүхдийн ээж вэ

2019-02-26 09:44:49

Өдөр болгон бид юу өмсөх вэ, ямар хоол хийх вэ, ямар өнгийн уруулын будаг түрхэх вэ гэдэг асуултуудтай тулгардаг. Энэ бүхэн нь таныг ямар зан чанартай болохыг харуулдаг. Тийм болохоор бид энэ удаа зөн билгийн тухай сонжоо оруулахаар шийдлээ. Өөрийнхөө тухай шинэ зүйл мэдэх сонирхолтой байдаг биз дээ...

Доорх зургийг анхааралтай ажиглана уу.


Зурганд: Хоёр эмэгтэй хүн сууж, хажууд нь хүүхэд тоглож байна.

Таны бодлоор аль нь хүүхдийн ээж вэ?

Та зөн билэгтээ тулгуурлан асуултад шууд хариулж болно. Эсвэл анхааралтай ажигласны дараа ч хариулж болно.

1. Таны хариулт баруун талд сууж байгаа эмэгтэй бол...

Харамсалтай нь таны хариулт буруу байна. Гэвч урам хугарах хэрэггүй, энэ сонжоонд хариулсан хүмүүсийн 70% нь ийм хариулт өгдөг. Таны хариулт та бол бүтээлч сэтгэлгээтэй, төсөөлөл сайтай хүн болохыг харуулж байна. Таны санаанууд үргэлж өвөрмөц бөгөөд шинэлэг байдаг.
Та сонсож чаддаг мөн сайн зөвлөгч байж чаддаг, тиймээс найзууд чинь таны үзэл бодлыг нухацтай авч үздэг. Та маш их мэдрэмтгий бөгөөд үргэлж зорилгодоо хүрэхийг эрэлхийлдэг.

2. Таны хариулт зүүн талд сууж байгаа эмэгтэй бол...

Баяр хүргэе! Та зөн билэг сайтай бөгөөд бүх юманд зөв дүгнэлт хийсэн байна. Энэ сонжоонд хариулсан хүмүүсийн 30% нь л ингэж хариулдаг.
Таны хариултаар та бол үргэлж саад бэрхшээлийг даван туулж эцэсээ хүртэл явж чаддаг. Тиймээс та дандаа хөгжиж, дэвшиж байдаг.
Та маш эерэг, эелдэг хүн. Түүнээс гадна, та шийдвэр гаргахаасаа өмнө бүх юмыг нарийвчлалтай судалдаг, төрөлхийн шинжээч.
Таны гол зарчим бол - эхлээд бодоод дараа нь хөдлөх байдаг. Та хичээнгүй бөгөөд шаардлага өндөртэй хүн. Та хүмүүстэй харилцахдаа авахаас илүү өгөхийг илүүд үздэг болохоор хүмүүс танд дуртай байдаг.

Сонжооны тайлбар...

Баруун талд сууж байгаа эмэгтэй хөлөө зөрүүлээд сууж байгаа бөгөөд үл ухамсарлахуйдаа хүүхдээс өөрийгөө хамгаалаад байна. Зүүн талд байгаа эмэгтэйтэй харьцуулахад тайван биш байгаа нь харагдаж байна. Гэхдээ хамгийн чухал нь хүүхдийн байрлал юм. Хүүхэд танихгүй хүнд нуруугаа харуулаад, ээж рүүгээ хараад сууж байна. Хүүхэд ихэнх тохиолдолд ээжийгээ харах талбайдаа байлгахыг хүсдэг байна.

Эх сурвалж: СЭМҮТ


Аль нь хүүхдийн ээж вэ   
Үзсэн: 5199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
zochin [127.0.0.xxx] 2019-03-02 20:54
bi ch bas zub taajee.bi bas eejiinh ni hulnii bairlaliig ni harsan.bvh l eejvvd hvvhdedee ali bolokh saad bolokhgvi bhiig hicheedeg.bvh anhaarlaa hvvheddee handuuldag
Goo [127.0.0.xxx] 2019-02-27 15:39
Zuw taajee. Eej humsuguu zangidaad huuhedruuge harsan bairlaltai bsaaan... :)
Зочин [127.0.0.xxx] 2019-02-27 11:19
би зөв таалаа ээж нь санаа зовсон байртай хөмсөгөө зангидсан байсан кккк
5258 [127.0.0.xxx] 2019-02-27 09:14
Bi zuv taajee
Зочин [127.0.0.xxx] 2019-02-27 08:00
Гэхдээ зүүн талын эмэгтэй хүүхдээ хараад сууж байж хөмсгөө зангидчихсан аймар ширүүн харагдаад байхаар нь эх хүн хэзээч хүүхдээ ингэж хараад суухгүй дээ л гэж бодсон доо.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-27 07:26
хүүхэд ээж рүүгээ харсан, үснийх нь өнгө ижил гэх мэтээр л бодож суулаа
Зочин [127.0.0.xxx] 2019-02-27 05:51
Bi bodohdoo zuun taliin busgui holoo sandal dooguur hiisen n huuhdee hold teegeldej unahaas hamgaalj bas togloh talbaig cholootoi bolgoh gej oroldson tul eej n gej oilgoson man zov taajee
Зочин [127.0.0.xxx] 2019-02-27 09:25
Яг адилхан бодож.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-26 21:11
Zuun tal gj todorhoilson. Sonin sonjoo bn gehdee ih taalagdlaa
B [127.0.0.xxx] 2019-02-26 20:41
Zuv taajee
Зочин [127.0.0.xxx] 2019-02-26 19:31
би бол эмэгтэйгийн сууж байгаа байдлаар нь ээжий нь зөв таажээ.
Зочин [127.0.0.xxx] 2019-02-26 18:36
Би бол үсний өнгөөр нь зүүн талын эмэгтэй гэж бодлоо
Зочин [127.0.0.xxx] 2019-02-26 18:17
Mash sonin ym
Зочин [127.0.0.xxx] 2019-02-26 15:31
Бодох л асуудал

Бидэнтэй нэгдээрэй