Шууд Chart

ОХУ-ын "Эх орноо хамгаалагчдын баяр"-ын тоглолтод ЦДБЭЧ-ын гочлол дуучин оролцжээ

2019-02-26 15:40:30

Энэ сарын 22-ны өдөр Москва хотын Кремлийн Төрийн ордонд “Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг тохиолдуулсан баярын концертод ОХУ-ын БХЯ-ны урилгаар Монгол Улс, БНХАУ, Беларусь Улсын цэргийн чуулгын гоцлол дуучид уригдан оролцсон юм. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тушаалаар Монгол Улсын ЦДБЭЧ-ын гоцлол дуучин, Итали Улсын “Ла Скала” дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаж байгаа ахлагч Т.Бадрал тус баярын концертод Монгол Улсаа төлөөлөн оролцсон байна. Гоцлол дуучин Т.Бадрал Оросын алдарт дуучин М.Магомаевын “Торжественная песня” алдарт дууг дуулж концертын танхимд цугларсан зочдын талархлыг хүлээжээ.

Тус баярын концертын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч В.Путин ахмад дайчид, Зэвсэгт хүчний цэргийн болон энгийн бие бүрэлдэхүүнд тохиож буй баярын мэндийг дэвшүүлэн үг хэлжээ. Концертыг ОХУ-ын төрийн ба цэргийн дээд удирдлага бусад хүндэт төлөөлөгчид уригдан үзсэн бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Цэргийн атташе, бригадын генерал Г.Энхбаатар түүний туслах хошууч Г.Одбаяр нар уригдан оролцсон байна.  


ОХУ-ын "Эх орноо хамгаалагчдын баяр"-ын тоглолтод ЦДБЭЧ-ын гочлол дуучин оролцжээ   
Үзсэн: 777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй