
Монгол Улсын ардын жүжигчин Д.Ичинхорлоогийн нэрэмжит Архангай аймгийн хөгжимт драмын театрын
Шашны нэрт зүтгэлтэн, халхын Зая гэгээний амьдрал, түүхээс сэдэвлэсэн эл бүтээлийн хөгжмийн зохиолчоор төрийн шагналт С.Соронзонболд, найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч Д.Ганболд, ерөнхий хормистрээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий хормистр О.Эрдэнэцог, үндэсний хөгжмийн багшаар СУИС-ийн морин хуурын багш, соёлын тэргүүний ажилтан Ж.Мөнхбат, ерөнхий бүжиг дэглээчээр СУИС-ийн багш, соёлын тэргүүний ажилтан Ч.Одбаяр нар ажиллажээ.
Түүнчлэн “Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжгийн зохиолчоор Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиол, яруу найрагч П.Нямлхагва бичсэн бол зөвлөхөөр энэхүү жүжгийг санаачилж, түүхийн талаас нь судалсан соёлын гавьяат зүтгэлтэн Гочоогийн Жамц ажиллажээ.
“Зая гэгээнтэн” түүхэн дуулалт жүжиг нийслэлд тоглогдоно | ||
Үзсэн: 1261 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.