Шууд Chart

268 грамм жинтэй мэндэлсэн хүү эмнэлгээс гарчээ

2019-02-27 15:43:43

Дэлхийн хамгийн бага жинтэй төрсөн хүүгийн биеийн байдал сайжирч, гэртээ гарсан байна. Токио хотын эмч нар 268 грамм жинтэй мэндэлсэн хүүгийн эрүүл мэнд сайжирсан тул гэртээ гарсан гэв. Түүнийг эсэн мэнд төрж, амьд үлдсэн хамгийн бяцхан хүү хэмээн эмч нар ярьж байна.

Токио хотын "Кэйо" их сургуулийн эмнэлгийн мэдээлснээр хүү өнгөрөгч наймдугаар сард 24 долоо хоногтой байхдаа мэс заслаар хугацаанаасаа өмнө мэндэлжээ.

Нярайн эрчимт эмчилгээний тасагт зургаан сар хяналтад байсны дараа эмнэлгээс гарахдаа хүү 3 кг 200 грамм гаруй жинтэй болсон хэмээн эмч нар хэлж байна. 300 хүрэхгүй грамм жинтэй нярай амьд үлдэх магадлал 50 хүрэхгүй хувьтай байдаг учраас эмнэлгийн ажилчид хүүг хатуу хяналтад байлгасан гэж бяцхан хүүг асрах үүрэг хүлээсэн эмч Такеши Аримицу ярьж байна.

Мөн гэртээ гарах үед хүүгийн эцэг, эх баяртай байсан гээд ийм жижиг хүүхэд эмнэлгийн тусламжтайгаар амьд үлдэх боломж байдгийг хүмүүс мэдээсэй гэж хүсч байна хэмээн ярьжээ.

АНУ-ын Айова мужийн их сургуулиас 300 грамм хүрэхгүй жинтэй төрөөд тэсч үлдэж чадсан 23 хүүхдийг нэрлэжээ. Эдгээрээс дөрөв нь эрэгтэй хүүхэд байна. Энэ удаагийнхаас өмнө буюу 2009 онд Германд 274 грамм жинтэй хүү мэндэлж, эсэн мэнд бойжжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

268 грамм жинтэй мэндэлсэн хүү эмнэлгээс гарчээ   
Үзсэн: 3536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
8989 [127.0.0.xxx] 2019-02-27 18:28
монголын эмнэлэгийн үйлчилгээ туйлын муу гар цайлгасан нэгэнд арай гайгүй үйлчилдэг тогтолцоо ноёрхоод удаж бна да хөөрхий
Мөөгий [127.0.0.xxx] 2019-02-27 18:24
Ийм жаахан жинтэй хүүхэд амьдарч байхад манайд 4 кг төрөх нярай амьдрахгүй байх энэ арай бишээ ямар нийгэмд бид амьдраад байнаа хариуцлага!

Бидэнтэй нэгдээрэй