
ДЭМБ-ын дэргэдэх хавдар өвчин судлалын сангаас явуулсан судалгаанд хүний хоол хүнсний хэрэглээ нь хавдар тусах болон түүнийг эдгээхэд чухал үүрэгтэй болохыг онцолжээ.
Одоогийн байдлаар жилд дөрвөн сая хүн хавдартай хэмээн оношлогддог бол өнөөгийн тархалтын хурдаар 2025 онд 19 сая, 2030 онд 22 сая, 2035 онд 24 сая хүн хавдараар өвчлөх магадлалтай гэх прогнозыг гаргажээ. Энэ өвчнийг тусахад нөлөөлдөг гол хүчин зүйлүүдэд тамхи, элдэв халдвар, архи, таргалалт буюу хөдөлгөөний дутагдал, цацраг туяа, агаарын бохирдол, эцэг эхийн үүрэг алдагдсан буюу хүүхдийг хөхөөр хооллохоос татгалзах зэргээс үүдэн хавдар тусах эрсдэл нэмэгддэг аж.
Англид гэхэд л судалгаанд хамрагдсан 2046 хавдартай хүмүүсийн 49 хувь нь тэдний идэж ууж байгаа хоол тэжээл өвчнийг нь улам бүр даамжруулж, хавдарт хүргэх эрсдлийг нэмэгдүүлсэн болохыг мэддэггүй байна. Зарим тохиолдол хавдар нь удамшлын замаар үр удамд нь дамждаг ч энэ нь хавдар өвчин тусах шалтгааны дөнгөж 10 хувийг эзэлж байна. Иймд хоол хүнсний зөв зохистой хэрэглээ өвчин тусах эрсдэлээс хэд дахин хамгаалж болохыг эрүүл мэндийн байгууллагууд иргэддээ мэдээлэх, иргэн хүн ч эрүүл мэндээ хамгаалах үүргийнхээ хүрээнд эдгээр мэдлэг, мэдээллийг амьдралдаа хэрэгжүүлж байх нь дэлхйи даяар хурдтай тархаж байгаа хавдарын тархалтыг зогсооход чухал үүрэгтэй байна.
Хоол хүнснээс болж хавдар улам даамжирдаг | ||
Үзсэн: 1461 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.