Шууд Chart

Жүжигчин О.Дөлгөөн СТА болжээ

2019-03-03 12:54:51

“Мөрөөдлийн театр”-аас урлагийн гараагаа эхэлсэн жүжигчин О.Дөлгөөн Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болсон хойноо театрын ханан дахь өөрийн зургийг хараад мөрөөдөл нь биеллээ хэмээн бодсон гэдэг. Өдгөө нөхөр хүүгийн хамтаар АНУ-д мэргэжлээ дээшлүүлж урлагийн академид суралцаж байгаа юм. Тэрбээр өнгөрөгч хугацаанд  эх орондоо ирж очин байхдаа  “Single ladies” 3, “Тэнгэрээс буусан од”  зэрэг кинонд тоглосон.

Тэгвэл “Тэнгэрээс буусан од”  киноныхоо нээлтэн дээр жүжигчин О.Дөлгөөн Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр энгэрээ мялаажээ. Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "Яг одоо энд буюу АНУ.н Калифорни мужийн Сан Франциско хотноо өглөөний 7 цаг болж байна.. Монголд "Тэнгэрээс буусан Од" киноны маань нээлт болж байгаа учир өчигдөр би нь энд догдлоод нойр хүрэхгүй их орой унтсан юм л даа. Харин дөнгөж сая хамтран тоглогч Далайгийнхаа залгасан дуудлаганы аяар бас нэгэн гайхалтай мэдээгээр өдрийг эхлүүллээ Соёлын Тэргүүний Ажилтан гэдэг цол тэмдгээр энэ өдөр киноныхоо нээлтийн арга хэмжээн дээр би нь энгэрээ мялаажээ. Сэрүүн байна уу зүүдлээд байна уу гэж гайхаж хэсэг бодлоо. "Хувьсал" продакшины хамт олондоо үнэхээр их баярлалаа" гэжээ. 


Жүжигчин О.Дөлгөөн СТА болжээ  
Үзсэн: 3739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-03-04 14:30
Ийм хеерхен бvcгvй жvжигчин болох гэж?! Yнхээр хеерхен юмаа. Баян байсан бол яаж ийгээд л еерийн болгох байсан байх даа
Зочин [127.0.0.xxx] 2019-03-04 14:27
Оh my god!!!
Зочин [127.0.0.xxx] 2019-03-03 22:42
bayr hurgey

Бидэнтэй нэгдээрэй