
АНУ, Өмнөд Солонгос хамтран бага хэмжээний цэргийн сургуулилт хийнэ. Энэ тухай хоёр талаас албаны хүмүүс хамтран мэдэгдэл гаргасан байна. Талууд энэ сарын 4-12-ны хооронд “Дон Майен” буюу эвсэл холбоо гэдэг нэртэй бага хэмжээний бэлтгэл сургуулилт хийх аж.
Хамтарсан мэдэгдэлд цэргийн бэлтгэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийгээгүй ч, Солонгосын хойг дахь цэргийн ажиллагааны шуурхай байдал, стратеги, тактикийн асуудлуудад анхаарна. Бэлэн байдлыг сайжруулах, бэлтгэл сургуулилт хийх нь мэргэжлийн цэрэг армиудын хувьд чухал зүйл биш. Харин хоёр улсын хоорондын холбоог дэмжиж бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн байна.
Мөн өмнө нь 2-4 дүгээр сардаа багтан том хэмжээний сургуулилт хийдэг байсныг хэвлэлүүд сануулж байна. АНУ-ын Батлан хамгаалах яамнаас энэ тухай өнгөрөгч бямба гарагт “АНУ, Өмнөд Солонгос улсууд энэ хавар том хэмжээний цэргийн сургуулилт хийхгүй байхаар тохиролцсон” гэж зарласан байна.
Энэ нь АНУ-ын талаас Умард Солонгостой цөмийн зэвсэглэлээ зогсоох талаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгааг харуулж байна” гэж хэвлэлд бичжээ.
АНУ, Өмнөд Солонгос хамтран цэргийн сургуулилт хийнэ | ||
Үзсэн: 1131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.