
BBC World News, TV Rain (ОХУ), UN Futura (Бразил) NDTV( Энэтхэг), PMS (Колумб) BBC Arabic (Араб), NTCU (Украйн) зэрэг олон улсын 75 гаруй олон нийтийн телевизийн 600 гаруй сая үзэгч дэлхийн шилдэг баримтат кино төслөөр “нэгдэж холбогдсон” байдаг. МҮОНРТ дэлхийн олон нийтийн телевизүүдийн жишгээр “World stories” баримтат контентыг өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас эхлэн цэнхэр дэлгэцээрээ үзэгчдэд хүргэсэн.
Мөн “World Stories-MNB” төслийн хүрээнд чанартай, хараат бус бие даасан, албан ёсны зохиогчийн эрхтэй контент үзэгчдэд хүргэх үүргээ ийн дэлхийн контентээр биелүүлсэн билээ. Энэ хугацаандаа нийтдээ 25 баримтат бүтээл, кино хэлэлцүүлгийг хүргэж, 9502 минутын нэвтрүүлгийг бэлтгэн нийлүүлсэн байна. Тэгвэл МҮОНРТ-ийн “Дэлхийн түүхүүд” нэвтрүүлэг энэ онд олон улсад өндрөөр үнэлэгдсэн 30 баримтат бүтээлийг хүргэхээр боллоо. Тус нэвтрүүлгийн шинэ дугаар энэ сарын 11-нд 21:10 цагаас үзэгчдэд хүрнэ.
Олон улсад өндрөөр үнэлэгдсэн 30 баримтат бүтээл үзэгчдэд хүрнэ | ||
Үзсэн: 806 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.