
УДБЭТ-ийн хамт олон И.Штраусын “Сарьсан багваахай” гурван үзэгдэлт операттаг долоон жилийн дараа буюу энэ сарын 9-нд сэргээн тоглох гэж байна. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбаатар, ерөнхий зураачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, ерөнхий удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ерөнхий хормейстер Н.Дашбямба, концертмейстерээр гавьяат жүжигчин Б.Солонго болон С.Номин, Б.Намуун, Ү.Уртнасан, хөтлөх найруулагч соёлын тэргүүний ажилтан Б.Цэрэндаваа, хувцасны дизайнераар соёлын тэргүүний ажилтан Г.Оюун нар ажиллаж байна. Түүнчлэн И.Штраусын “Сарьсан багваахай” дуурийн гол дүрүүдэд:
Айзенштайн - М.Даваадорж СТА, Б.Гомбо-Очир СТА
Розалинда - Б.Энхнаран СТА, Ө.Уянга УГЖ
Франк - Л.Бүүвэйбаатар, Э.Бумхүү СТА
Орловский - М.Дариймаа СТА, Ж.Энхмаа
Альфред - Г.Шижирболд СТА, Д.Эрдэнэ-очир СТА
Фальк - Л.Болдцэрэн, Э.Отгонбат
Блинд - Г.Дашчанрав, Б.Мөнхбаяр
Адел - Г.Энхнаран, Б.Одонзаяа
Ида - Б.Одонзаяа, Г.Энхнаран
Фрош - Б.Алтанхуяг СТА, С.Бат-Эрдэнэ СТА
Иван - Х.Бямбарагчаа нар тоглохоор бэлтгэж байна.
Дашрамд дуулгахад, Австрийн нэрт хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” оперетта нь анх Австри улсын Вена хотноо 1874 онд тоглогдож байжээ. Энэхүү оператта нь өнөөг хүртэл Венийн хошин дуурийн оргил хэмээн тооцогддог. Монголын сонгодог урлагийн тайзнаа анх 2009 оны зургаадугаар сарын 19-ны өдөр тоглож байсан юм. Тус оператта нь дуурийн урлагийн хөнгөн төрөл бөгөөд зохиолын хувьд сонирхолтой, үзэгчдэд хялбар хүрч ойлгогддог учраас бусад дууриас онцлог аж. Эл бүтээлд XIX үеийн нэгэн гэр бүлийн амьдралыг харуулдаг бөгөөд эхнэр нь нөхрөө хуурч нууц амрагтай болж, эцэст нь хууран мэхлэлт нь илэрдэг тухай өгүүлдэг.
“Сарьсан багваахай” опереттаг долоон жилийн дараа сэргээн тоглоно | ||
Үзсэн: 753 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.