Дархан хотын уран бүтээлч залуучууд нэгдэн “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” жилийн хүрээнд гуравдугаар сарын найман буюу “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах” өдрөөр зорилтот бүлгийн хоёр ээжид дэм өгөх зорилготой “Даашинзтай бүсгүй-2019” хайр дүүрэн цэнгүүнийг зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь нийгэмдээ сайн сайхан зүйлсийг бүтээн, залуучуудын санаачилга дээр тулгуурлан ашгийн бус байдлаар явагдахаараа онцлогтой. Цэнгүүний үеэр зорилтот бүлгийн 270 гаруй өрхийн судалгаан дээр үндэслэн 10 өрхийг сонгож, улмаар 2 ээжийг баярлуулах ажээ.
| “Даашинзтай бүсгүй-2019” арга хэмжээ болно | ||
| Үзсэн: 884 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.