
Алдарт найруулагч Жеймс Камерон "Терминатор" төслийн шинэ ангийн багт орсон. Тодруулбал, тэрбээр 25 жилийн өмнө "Terminator 2: Judgment day" буюу “Цээрлүүлэлтийн өдөр” киног найруулж, жүжигчин Арнольд Шварцнеггер, Линда Хэмильтон нарыг алдрын оргилд хүргэсэн билээ. Тэгвэл Жеймс Камерон "Терминатор-6" киног продюсерлэж байгаа бөгөөд тус бүтээлийг Тим Миллер найруулж байгаа аж. Түүнчлэн энэ анги нэлээд өндөр дүнгээр буюу 200 орчим сая ам.долларын өртгөөр бүтэх юм байна.
Сонирхуулахад, ирэх арваннэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийх "Терминатор" киноны шинэ ангид "Terminator 2: Цээрлүүлэлтийн өдөр” киноны үйл явдал шууд үргэлжилнэ. Ингэснээр "Терминатор-6" өмнөх гурван ангийнхаа үйл явдлыг үгүйсгэх аж.
"Терминатор-6" арваннэгдүгээр сард нээлтээ хийнэ | ||
Үзсэн: 1309 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.