
Алжирын Ерөнхийлөгч Абдель Азиз Бутефлика олон нийтийн эсэргүүцлийн үр дүнд тав дахь удаагаа сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзлаа гэж “Фрэнс 24” теле суваг мэдээлж байна.
Өдгөө 82 настай Абдель Азиз Бутефлика өчигдөр сонгуульд нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байгаагаа мэдэгджээ. Үүнээс гадна дөрөвдүгээр сарын 18-нд болохоор төлөвлөж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргасан байна. Бутефлика эхлээд шинэ Засгийн газар, шинэ Үндсэн хууль дээр ажиллах тусгай газар байгуулж, эсэргүүцэлд оролцогчдын шаардлагыг биелүүлэх болно гэж амласан байна.
Харин эрүүл мэндийнхээ талаар ярихдаа иргэдийнхээ өмнө хүлээсэн “сүүлчийн үүргээ биелүүлэх” л үлдэж байна гэж мэдэгджээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд Алжирын Ерөнхийлөгч тав дахь удаагаа нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн билээ.
Алжирын Ерөнхийлөгч сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхээс татгалзлаа | ||
Үзсэн: 532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.