Шууд Chart

Д.Дашням “21 Ачлалт Ээж”-ийн нэгээр тодорчээ

2019-03-13 09:58:17

Швед улсын нийслэл Стокхольм хотод үр хүүхдийнхээ хамт амьдардаг Д.Дашням гуай “21 Ачлалт Ээж”-ийн нэгээр тодорч өргөмжлөлөө гардан авчээ. Монголын бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн холбоо 1993 оноос эхлэн жил бүр улс орныхоо бүтээн байгуулалтад бүхнээ зориулж, салбартаа хийж бүтээсэн зүйлээ үнэлүүлж, үр хүүхдээ сайн хүн болгон хүмүүжүүлсэн ээж нарыг алдаршуулах үүднээс “1000 Ээжийн баяр”-ыг зохион байгуулж ирсэн уламжлалтай билээ.

Ингэхдээ өнгөрсөн он жилүүдэд Монгол Улсын нийслэл хот, дүүрэг, аймаг, сумаас Эмэгтэйчүүдийн баяраар 16 ээжид хүндэтгэл үзүүлж, “Ачлалт Ээж” одон, дурсгалын зүйл, өргөмжлөлийг гардуулсан ирсэн байдаг.

Тэгвэл 2019 онд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр 21 Дарь Эхийг бэлгэдэж, нийт 21 ээжид дээрх өргөмжлөлөө гардуулах баярын ажиллагаагаа энэ сарын есний өдөр Улаанбаатар хотноо хийсэн юм.

Харин тэдгээр "Ачлалт 21 ээж"-ийн нэгээр Хилийн чинадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаас Швед улсад үр хүүхдүүдийн хамт амьдардаг Аж үйлдвэрийн тэргүүний ажилтан Д.Дашням гуай тодорч шагнал, өргөмжлөлөө гардан авсан байна.

Монголын бизнес эрхлэгч Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн О.Заяагийн батламжилсан баярын бичиг, одон, гарын бэлэг зэргийг тус улс дахь Салбар холбооны төлөөлөгч Л.Энхмаа тэдний гэр бүлд гардуулан өгчээ. 

Д.Дашням гуайн хувьд 1954 онд төрсөн. Санхүү Эдийн засагч мэргэжилтэй, "Алдарт эх"-ийн I болон II одонтой бахархалт ээжүүдийн нэг юм. 

Нийтэлсэн: Р.Слава

Д.Дашням “21 Ачлалт Ээж”-ийн нэгээр тодорчээ   
Үзсэн: 2193 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй