“Эрх зүйт төр-Иргэний итгэлцлийн реформ”-ын хүрээнд хэрэгжүүлж буй “Явуулын оффис” өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Драгон зорчигч тээврийн төвд 11:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газар иргэдэд дараах үйлчилгээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэнэ.
Үүнд:
-Гадаадын иргэнийг урих, Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл, иргэний харьяаллын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгөх;
-Виз, зөвшөөрлийн цахим хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх;
-Хиймэл оюунд суурилсан чатбот ашиглан мэдээлэл, зөвлөгөө авахад туслалцаа үзүүлэх;
-Өргөдөл, гомдол хүлээн авна.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа 11 агентлаг, байгууллагын үйлчилгээ, лавлагаа, мэдээллийг нэг дороос авах боломжтой гэж ГИХГ-аас мэдээллээ.

| “Явуулын оффис” өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна | ||
| Үзсэн: 60 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.