Шууд Chart

Венесуэлийн иргэдийн олонх нь Николас Мадурог хурдан огцроосой гэж хүсдэг

2019-03-18 16:46:35

Венесуэлийн иргэдийн 90 орчим хувь нь Николас Мадурог Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ өгөөсэй гэж хүсч байна. “Мега аналисис” компаниас явуулсан олон нийтийн санал асуулгын дүнгээр ийм хариу гарчээ. 

Судалгааг хүн ам олонтой 16 муж, 32 хотод энэ сарын 11-14-ний хооронд явуулсан бөгөөд нийт 1100 хүн оролцжээ. Судалгаанд оролцогчдын 88.9 хувь нь Ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний Засгийн газрыг аль болох хурдан огцроосой гэж хүсдэг гэжээ.

Венесуэл улсад сүүлийн жилүүдэд нийгэм-эдийн засгийн хурц хямрал нүүрлэж, инфляци бий болж, үндэсний мөнгөн дэвсгэрт нь үнэгүйдээд байгаа юм.  Мөн энэ оноос эхлэн Засгийн газар, улс төрийн сөрөг хүчнүүдийн хооронд томоохон хагарал үүссэн нь тус улсын иргэдийн амьдралыг улам хүндрүүлээд байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Венесуэлийн иргэдийн олонх нь Николас Мадурог хурдан огцроосой гэж хүсдэг  
Үзсэн: 857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй