
Олон улсын Эрүүгийн шүүхийн Давж заалдах танхимаас Сербийн анхны Ерөнхийлөгч Радован Каражичийн ялыг нэмэгдүүлж, бүх насаар нь хорих ял болгон өөрчиллөө. Давж заалдах танхимын шүүхийн шийдвэрийг шүүгч Ван Йонсен танилцуулсан байна.
Өдгөө 73 настай Радован Каражич нь Олон улсын шүүхээс 13 жилийн турш зугтаж амьдарсан. Харин түүнийг Сербийн тусгай албаныхан 2008 оны долоодугаар сард Белградын дагуул хотоос саатуулсан юм. Ингээд 2009 оны 10 дугаар сараас Хуучин Югославын асуудлаарх Олон улсын шүүхэд өгч, 2016 оны гуравдугаар сард Сребреницад геноцид үйлдсэн зэрэг 10 зүйл заалтаар 40 жилийн хорих ял оноосон байна.
Тэгвэл 2018 оны дөрөвдүгээр сард Гаагад Каражичийн хэргээр давж заалдах асуудлыг хэлэлцээд Боснийн сербүүдийн удирдагч асныг бүх насаар нь хорихоор шийдвэрлэжээ.
Радован Каражич нь сэтгэл судлалын эмч мэргэжилтэй, 1992-1996 онд Сербийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүнээр ажиллаж байсан. Босни Герцеговина 1992 онд Югославын бүрэлдэхүүнээс гарахаар болсныг зарласны дараа тус улсад Боснийн лалын шашинтнууд, серб, хорватуудын оролцоотой дайн эхэлж, 1995 он хүртэл үргэлжилсэн юм. Шинжээчдийн дүгнэлтээр зэвсэгт мөргөлдөөний улмаас 100 мянган орчим хүн амь үрэгдсэн.
Дайны дараа Гааг хот дахь Хуучин Югославын асуудлаарх Олон улсын шүүхээс Каражич болон генерал Младко Радичийг цэргийн гэмт хэрэг үйлдсэн, лалын шашинтнууд, Боснийн хорват хүн амын эсрэг геноцид үйлдсэн хэрэгт буруутгаж, баривчлах шийдвэр гаргасан байна.
Сербийн анхны Ерөнхийлөгч Радован Каражичийг бүх насаар нь хорих шийдвэр гаргалаа | ||
Үзсэн: 1131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.