Шууд Chart

Ж.Сэнгэдорж: Гоё дурсамж, хайрыг зурахыг хичээлээ

2019-03-21 13:26:16

“Бодлын хулгайч”, “Ларьдма”, “Үргээлэг”, “Босуул”, “Цагаан хадаг” “Амьдрал” зэрэг дэлгэцийн хит бүтээлийг “амилуулсан” соёлын тэргүүний ажилтан, Тэрбээр энэ тухайгаа “Хүүхэд насандаа үзсэн кино тэр чигээрээ бас заримдаа зарим нэг хэсэг нь одоо ч сэтгэлээс гардаггүй. Би нэгэнт найруулагч болсных хүүхдийн кино хийх юмсан гэж их хүсдэг байлаа. Яагаад гэвэл хүүхэд нас миний төлөвшлийн нэг хэсэг байсан. Тэд бидний хэлдгээр цагаан цаас... Тэр цагаан цаасан дээр юу зурахаа бид л мэднэ. Гоё дурсамж, хайрыг зурахыг хичээлээ” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Дашрамд дуулгахад, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн тус киноны зохиолыг Монголын зохиолчдын эвлэл болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч М.Эрдэнэбат, найруулагч Ж.Сэнгэдорж нар хамтран бичсэн бөгөөд гол дүрд нь Ө.Итгэл, Л.Шинэзул, Ж.Ирмүүн нарын шинэ залуу жүжигчин тогложээ. Мөн тус бүтээлд мисс А.Баярцэцэг дүр бүтээсэн аж.

“Би нар” гэр бүлийн уран сайхны кино ирэх сард нээлтээ хийх юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ж.Сэнгэдорж: Гоё дурсамж, хайрыг зурахыг хичээлээ  
Үзсэн: 1382 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй