Шууд Chart

Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан өдөрлөг боллоо

2019-03-21 17:27:20

Монголын Зохиолчдын Эвлэлийн 90 жил, Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан өдөрлөг Стокхольм хотод боллоо. Шведийн нийслэл Стокхольм хотын гимназид суралцаж буй оюутан, залуусын дунд Монголын болон Шведийн уран зохиолын зонхилох төлөөлөгчдийг таниулах зорилгоор зохиолчдын намтар уран бүтээлийн талаар итгэлүүд тодорхой үe шаттайгаар явагдаж байна. 

Тус арга хэмжээний эхний хэсэг нь Монголын зохиолчдын талаарх илтгэлүүд байсан бол энэ удаагийн өдөрлөгт Швeдийн уран зохиолын томоохон төлөөлөгчдийн намтар бүтээлээр илтгэлүүд тавигдлаа.

Үүнд Шведийн нэрт зохиолч Август Стриндбергийн "Хатагтай Жулия "хэмээх драмын жүжгийг анх удаа монгол хэл дээр орчуулж байгааг танилцуулсан бол зохиолч Андeрс Видeний Чингис хааны тухай өгүүлэх "Мөнх хөх тэнгэр", "Асгарсан уур хилэн", "Удаах эхнэр" зэрэг гурван цуврал роман Чингис хааны онч мэргэн үгсээр ном болгон гаргасан зэрэг нь нь орролцогчдын сонирхлыг ихээр татаж байв.

Мөн илтгэл, хэлэлцүүлгийн үeэр Монгол Улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Шаравын Сүрэнжав агсаны 80 насны ой тохиож байгаатай холбогдуулан их найрагчийн намтар, уран бүтээлийн илтгэлийн уралдаан зарласан байсан бөгөөд энэ уралдаанд оюутан Эрдэнэчулууны Долгион тэргүүн байр эзэлснийг тодруулж Швед-Монгол хэл, Утга зохиолын "Хос жигүүр" төвийг үүсгэн байгуулагч, яруу найрагч Банзрагчийн Энхтуяа шагналыг гардууллаа.

Түүнчлэн Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Бүүвэйбаатарын Өнөрбат өөрийн зохиосон "Нутгаа зүүдэлж сэрлээ", "Ээждээ" зэрэг шүлгээ уншиж найраг хөгжөөсөн юм.

Нийтэлсэн: Р.Слава

Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан өдөрлөг боллоо   
Үзсэн: 1432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй