
БНХАУ-ын Юннань мужид долоон настай үнэрч нохойг генийн аргаар хувилж, гөлөг төрүүлжээ. Хувилах аргаар төрүүлсэн, Хятадын анхны цагдаагийн нохой Куншан өдгөө гурван сартай бөгөөд Олон нийтийг аюулаас хамгаалах газрын нохой сургалтын хэлтэст бэлтгэж, сургаж байгаа аж. Түүнчлэн
Сонирхуулахад, дээрх нохойны эцэг нь 2016 онд цагдаагийн шилдэг үнэрч нохой болж байжээ. Хятадын “Шинжлэх ухаан, технологийн мэдээ” сонинд мэдээлснээр нохойг сайн үнэрч, эрэлч болгож сургахад дор хаяж 400 мянган юань, 4-5 жилийн хугацаа ордог юм байна. Тиймээс Куншуныг бүрэн бэлтгэгдсэн цагдаагийн нохойноос хувилж авчээ.
Хятадад цагдаагийн нохойг генийн аргаар хувилжээ | ||
Үзсэн: 2276 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.