Шууд Chart

ӨНӨӨДӨР: “Дэлхийн театрын өдөр”-ийг тэмдэглэнэ

2019-03-27 07:30:00

-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 27-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-

Барилгын хөгжлийн төв

09:00 цагт: “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019” арга хэмжээний хүрээнд "Хот байгуулалт, газрын харилцааны салбар зөвлөгөөн болно.

ШУА-ийн тэргүүлэгчдийн газар

09:00 цагт: "Соёлын өвийг судалж хамгаалах Монгол-Солонгосын хамтарсан судалгаа" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

Туушин Зочид буудал

09:00 цагт: Нийслэлийн Байгаль орчны газар, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI), Дэлхийн нөөцийн хүрээлэн (WRI), Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргааны байгууллагуудын зөвлөл (ICLEI) зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй “Хурдасгуур" хөтөлбөрийн  II шатны нээлтийн семинар" болно. Утас: 99907356

Новотэл зочид буудал

10:00 цагт: "5А" асуудлуудаар Ажилгүйдэл гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд хийх форум эхэлнэ. Утас: 88229208

Үндэсний мэдээллийн төв

11:00 цагт: “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс “Эрдэнэт үйлдвэр” компанийн Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, Сингапурт бүртгэлтэй гэх “TJBCO” ХХК-д Тавантолгойн Ордын Зүүн Цанхид хууль бус олборлолт хийх боломж олгосныг таслан зогсоох тухай, “Хөдөлмөрийн хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар байр сууриа илэрхийлнэ.

11:30 цагт: Иргэдийн шударга шүүх ТББ-аас УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шүүхэд өгөх болсон талаараа мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

"Хархорин" худалдааны төв

11:00 цагт: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, албан хаагч нар Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ үзүүлж иргэд, даатгуулагч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд мэдээлэл хүргэнэ. Утас: 99127029

Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо

11:00 цагт: Ашиглалтын шаардлага хангахгүй 16 айлын хоёр давхар орон сууцны барилгыг буулгаж 12 давхар 77 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хийж дуусгасан. Үүнээс эхний ээлжийн зургаан айл түлхүүрээ гардаж авна. Утас: 325044, 88104671

МУИС-ийн Номын сан

14:30 цагт: МУИС-ийн төгсөгчдөд зориулсан ажлын байранд зуучлах зорилготой “Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийн нээлт болно. Утас: 99002019

БСШУСЯ

16:00 цагт: Сурах бичиг үйлдвэрлэгчдийн төлөөлөл, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг уулзана. Утас: 99012549

УДБЭТ

19:00 цагт: УДБЭТ-ийн хамт олон “Дэлхийн театрын өдөр”-ийг хамтран ажилладаг байгууллага болон хувь хүмүүс, үзэгчиддээ хүндэтгэл үзүүлж тэмдэглэнэ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “Дэлхийн театрын өдөр”-ийг тэмдэглэнэ  
Үзсэн: 577 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй