Шууд Chart

Өөртөө дарамт болж байгаа бүх бодлоо орхи

2019-03-27 14:27:21

Удаан уур бухимдалтай явах нь зүрхний шигдээс, тархинд харвалтыг үүсгэх эрсдлийг дагуулдаг бөгөөд ходоод гэдэсний хямрал, дархлаа дарангуйлах зэрэг өвчнийг өдөөх хүчин зүйл болдог.

Инээд хөөр, бусдад талархах, дасгал хөдөлгөөн, бясалгал, хөгжим, бүжиг, найз нөхөдтэйгээ уулзах, ярилцах, дуртай зүйлээ хийх нь уур бухимдал тайлдаг.

-Уур бухимдал ямар ч асуудлыг шийддэггүй.

-Уур бухимдал бас юуг ч бүтээдэггүй. 

-Харин энэ зүйл бүхнийг сүйтгэж чаддаг.

-Бухимдал тайлах энгийн аргуудаас суралцах нь таны эрүүл мэндэд тустай. 

Энэ удаа та бүхэндээ амьсгалын дасгал хийх зөвлөмж хүргэж байна. Амьсгалын дасгал нь энгийн бөгөөд тохиромжтой, үр дүнтэй арга юм. 

Та дараах амьсгалын дасгалыг хийгээрэй. 

1. Орчноос өөрийгөө хэсэг зуур тусгаарлаж, бодлоо төвлөрүүлэн бүх биеэ суллаарай.

2. Нүдээ аньж өөртөө дарамт болж байгаа бүх бодлоо орхин тайвшир.

3. 5 секундэд хамраараа гүнзгий амьсгал аажим авч, 5 секундын турш амаар аажим гадагшлуулна. Гэдэсний булчингаа оролцуулахаа бүү мартаарай.

4. Энэ дасгалыг 3-5 минут үргэлжлүүлэн хийнэ.

5. Aжлын байранд, гэртээ, гадаа, автобусанд хаана ч сууж хийх боломжтой.

6. Дасгал хийж байхдаа аз жаргалтай хүүхэд насныхаа тухай, аав, ээжтэйгээ өнгөрүүлсэн баярт мөчүүдээ, нартай цэлмэг өдөр байгалийн сайханд ногоон зүлгэн дээр хөл нүцгэн явж байна гэх мэтээр төсөөлөн бодоорой.

Тайвшруулах дасгалыг хийснээр зүрхний цохилт удаашран цусны даралт буурч, булчин сулран, амьсгал жигд болж сэтгэл санаа тайвширдаг.


Өөртөө дарамт болж байгаа бүх бодлоо орхи  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй