
-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 28-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
Үндэсний батлан хамгаалахын их сургууль
08:30 цагт: Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдах Олон улсын “Аравт” морин цэргийн уралдааны төлөвлөлтийн хурал болно. Утас: 88109945, 88081693
Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо
09:00 цагт: Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран Бэлчээрийн зохистой менежмент хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99051208, 99287297
“Формаса төв”
09:00 цагт: “Монголын геологи, хайгуул-2019” чуулга уулзалт болно. Утас: 99089666, 99209315, 99160069
АШУҮИС
09:30 цагт: "Агаарын бохирдол ба эрүүл мэнд үндэсний чуулган-2019" болно. Утас: 80016984
Шинжлэх ухаан технологийн сан
10:00 цагт: "Эх оронч худалдан авалт-Инноваци үйлдвэрлэл" цуврал хэлэлцүүлэг болно. Утас:70002542
Хүний эрхийн үндэсний комисс
10:00 цагт: УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүү шүүлттэй холбоотой асуудал хэлэлцсэнтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос хэвлэлийн бага хурал хийнэ.
Хангарди ордон
10:30 цагт: Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан хуралдана. Утас: 70119921, 99268461
"Пума" зочид буудал
11:00 цагт: Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдааны сүүлийн шатны шалгаруулалт болно. Утас: 91915340, 99047423, 99903808
Туушин зочид буудал
11:00 цагт: “Холливуд Монголд” Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадам тавдугаар сарын 1-7-нд Улаанбаатар хотод болно. Тус арга хэмжээний хүрээнд "Хануй филм" НҮТББ-аас хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 99592669
Батлан Хамгаалахын яам
15:00 цагт: Баянмонгол чуулгын нэгдсэн тоглолт их танхимд үнэ төлбөргүй тоглогдоно. Утас: 99991853
ӨНӨӨДӨР: “Аравт” морин цэргийн уралдааны төлөвлөлтийн хурал болно | ||
Үзсэн: 690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.