
Error loading player: No playable sources found
Польш улсад үргэлжилж буй хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-ээс Монгол Улс шинэ аваргатай боллоо. Тус тэмцээнд эрэгтэйчүүдийн
. Мөн түүний буухиаг Т.Цэрэндолгор үргэлжлүүлж, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд мөнгөн медаль хүртэв. ОУХМ цолтой, ДАШТ-ий найман түрүүтэй тэрбээр өнгөрсөн жил тус тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч, монгол түмнээ баярлуулсан. Азийн дээд амжилтыг 10, улсын рекордыг 18 удаа шинэчилсэн Т.Цэрэндолгор ДАШТ-ий 10 мөнгө, долоон хүрэл, дөрвөн жилд нэг удаа болдог ахмадын дэлхийн наадам (мастерсын олимп хэмээн үнэлэгддэг)-ын алт, мөнгө тус бүр тав, дөрвөн хүрэл, Азийн АШТ-ий 11 алт, 17 мөнгө, дөрвөн хүрэл, олон улсын тэмцээний 18 алт, таван мөнгөн медальтай. Мөн тэрбээр өнгөрсөн жил Тайландад болсон олон улсын тэмцээнээс гурван алтан медаль авахдаа Азийн гурван дээд амжилтыг шинэчилсэн. Тухайлбал, жад, зээрэнцэг шидэлтийн амжилтыг 22, бөөрөнцөг түлхэлтийн рекордыг зургаан жилийн дараа ахиулсан юм.Хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ-д 85 настай Ц.Раднаа аваргаллаа | ||
Үзсэн: 1051 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.