
“Холливуд Монголд” кино уран бүтээлчдийн анхдугаар Олон улсын фестиваль ирэх тавдугаар сарын 1-7-нд манай улсад болно. Фестивалийн хүрээнд Монголын кино урлагийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах, олон улсын туршлагатай мэргэжилтнүүдийг Монголд авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоох, хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах, уран бүтээлчдээ чадавхжуулах, тэдэнд шинэ санаа сэдэл өгөх аж. Түүнчлэн Монгол уран бүтээлчдээ сурталчлах зорилготой эл арга хэмжээ цаашдаа хоёр жилд нэг удаа зохион байгуулагдах юм байна.
Фестивалийн хүрээнд дэлхийн хамгийн эрэлттэй Тэрбээр Монгол Улсад ирж буй анхны “А” зэрэглэлийн дасгалжуулагч юм. Мөн кино урлагийн Нэгдсэн форум зохион байгуулагдах бөгөөд Холливудаас хүрэлцэн ирсэн уран бүтээлчдийн багшлах “Мастер класс” сургалтууд болох юм. тодруулбал: Кино зохиол, Продюсинг, Найруулга, Зураглал, Кастинг, Жүжиглэлт, Зураач, Дууны найруулга, Монтаж, Өнгө тавилт, Борлуулалт, Кино фестивалийн сургалт орох аж. Энэ үеэр “Монголын кино урлагийн үзэсгэлэн" гарах юм.
“Холливуд Монголд” фестивалийн үеэр Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгч Kees Van Oostrum, продюсер Tim Coddington, зураглаач Vanja Cernjul, Оскарт нэр дэвшсэн жүжигчин Rudy Youngblood, кастинг директор Poping Auyeung, дууны найруулагч John Rodda зэрэг дэлхийн алдартай уран бүтээлч ирнэ. Одоогоор ирэх нь тодорхой болсон уран бүтээлчдийг танилцуулъя.
Урьдчилсан байдлаар ирэх нь баталгаажсан уран бүтээлчдийн танилцуулга:
"Холливуд Монголд" фестивальд оролцуулахаар хэлэлцэж буй уран бүтээлчдийн танилцуулга:
"Avengers" киноны жүжигчин Клаудия Ким Монголд ирнэ | ||
Үзсэн: 1559 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.