
-Өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 29-ны баасан гарагт болох зарим үйл явдлын товыг уншигч та бүхэнд хүргэж байна-
Төрийн ордон
09:00 цагт: "Гал түймрийн гамшгийн хохирлыг бууруулахад бүх нийтийн оролцоо" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 99007969, 86150069
Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо
09:00 цагт: "Зөгийг ургамлын тоос хүртээлтэнд ашиглах технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь" хэлэлцүүлэг болно. Утас: 99051208, 99287297
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
09:30 цагт: Эрчим хүчний салбарын 2018 оны дүн, Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагааны тайлангийн хурал болно. Утас: 99115624
Өргөө амаржих газар
10:00 цагт: Нийслэлийн Өргөө амаржих газарт кесерово хагалгааны иж бүрдэл гардуулан өгнө. Утас: 99187065
Мишээл Экспо төв
10:00 цагт: Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн ХХ дахь жилдээ зохион байгуулагдана. Утас: 88054040
Үндэсний мэдээллийн төв
11:00 цагт: Хавдар судлалын үндэсний төв, "Хаппи веритас" ХХК хамтран "Элэгний хорт хавдрын хяналтын тогтолцоо Монголд Анх удаа" сэдвээр хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 70170303, 99108734
МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төв
11:00 цагт: МОНЦАМЭ агентлагийн "Новости Монголии" сонин, Оросын соёл, шинжлэх ухааны төвтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан зохион бичлэгийн уралдааны дүнг танилцуулж, шагнал гардуулна.
үйлдвэрчний эвлэлийн холбоо
12:00 цагт: Багш, ажилтнууд ажлынхаа хөлсийг бүрэн авч чадахгүй байгаа талаараа мэдээлэл хийнэ. Утас: 99027019
Сэрүүлэг дээд сургууль
13:00 цагт: Сургуулийн өмнөх боловсролын 21 аймгийн нийт 154 багш нарын хамрагдсан мэргэжил дээшлүүлэх сургалтын хаалт болно. Утас: 86061497
МУИС-ийн номын сан
13:30 цагт: "Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн тулгамдсан асуудал" эрдэм шинжилгээний бага хурал болно.
Танан төв
15:00 цагт: Дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгааны тайланг танилцуулна.
Өргөө III
18:00 цагт: “Аримун” продакшны анхны уран бүтээл “Халуун зүрх” уран сайхны киноны нээлт болно. Утас: 88044370
ӨНӨӨДӨР: Өргөө амаржих газарт кесерово хагалгааны иж бүрдэл хандивлана | ||
Үзсэн: 1312 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.